Сэтгэгдэл 0

Дэлхий даяар алдартай Канадын реппер Дрейкийн Торонто хот дахь гэрийн гадаа буудалцаан болж, хамгаалалтын албаны нэг ажилтан буудуулжээ. Орон нутгийн цагдаагийнхан хэргийг шалгаж байна гэж Яхоо Ньюс мэдээлэв. Торонтогийн цагдаагийн газрын байцаагч Пол Кравчикийн мэдээлснээр цагдаа нар буудалцааны дуудлага аван өнгөрсөн шөнийн 02 цагийн орчимд Дрейкийн гэрт явж очиход хамгаалалтын ажилтан хүнд шархадсан байдалтай олдож, нэн яаралтай эмнэлэгт хүргэсэн аж. Хэрэг гарах үеэр реппер залуу гэртээ байсан үгүй нь тодорхойгүй хэвээр ч түүний менежментийн багийнхантай холбогдож, мөрдөн байцаалтанд хамтран ажиллаж байгаа юм байна. Дрейк нь саяхан реппер Кендрик Ламартай ам муруйсан бөгөөд дээрх буудалцааны хэрэгтэй холбоотой эсэх нь ч мөн адил тодорхойгүй байгаа юм. Гэхдээ олон тооны сэжигтэн хэргийн газраас тээврийн хэрэгслээр зугтаж буй нь хянах камерийн бичлэгт маш тод үлдсэн гэдгийг мөрдөн байцаагч П.Кравчик мэдэгджээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.