Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Гепатит Д вирусийн эсрэг Булевиртид эмийн эмчилгээнд 180 эмчлүүлэгч хамрагдаад байна

8 цаг 34 минут
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны дарга, удирдлагууд гепатит Д вирустэй иргэдийн төлөөллийг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзсан.
 
Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/272 дугаар “Журам батлах тухай” тушаалын дагуу гепатит Д вирусийн халдварын үед Булевиртид эмийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэн хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 180 эмчлүүлэгч эмчилгээнд хамрагдсан байна.
 
Олон улсын эмчилгээний удирдамжид булевиртид эмийн эмчилгээг 96 долоо хоног хийхээр баталсан байдаг. Тус хугацаанд эмчилгээнд хамрагдаж, эмчилгээ нь дуусаж буй иргэд болон энэ онд шинээр эмчилгээнд хамруулах иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор уулзалт хийсэн юм.
 
Уулзалтаар, Эмчилгээ нь дууссан иргэд цаашид өвчнөө хэрхэн хянах, ямар эмчилгээг хэрхэн яаж хийлгэх, илүү олон хүнийг эмчилгээнд хамруулах боломж, шинэ эмийн эмчилгээний сонголт, судалгааны үр дүнгийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өгч, иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариуллаа.
 
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд гепатит В, D вирусийн халдвартай 4000 орчим хүн идэвхтэй хяналтад байдаг. 2025 онд албан бичгээр авсан судалгаагаар хөдөө орон нутагт гепатит В, D вирусийн халдвартай, идэвхтэй хяналтад 3000 орчим хүн эмчилгээнд хамрагдахаар хүлээгдэж байна.
 
2026 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 180 гаруй хүнийг шинээр эмчилгээнд хамруулах боломжтой байгаа юм. Энэ хүрээнд гепатит Д вирусийн эсрэг булевиртид эмийн эмчилгээнд хамруулах журмыг шинэчлэн батлахаар ажиллаж байна.
 
Өнгөрсөн хугацаанд иргэдийг эмчилгээнд хамруулахтай холбоотой зөрчлүүд илэрсэн бөгөөд ХӨСҮТ-д ЭМЯ-аас хоёр удаагийн шалгалт оруулсан. Мөн иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу "Эмчилгээнд хамруулах эмч нарын багийн бүрэлдэхүүн"-д өвчтөний төлөөллийг ажиглагчаар оруулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үүрэг болголоо.
 
Ингэснээр эмчилгээнд хамруулах үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хяналттай явагдах юм.
 
Журмыг шинэчлэн баталснаар 2026 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ажлын хэсэг хуралдан иргэдийг эмчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Шийтгэлийн хуудас нааж эхэллээ
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гепатит Д вирусийн эсрэг Булевиртид эмийн эмчилгээнд 180 эмчлүүлэгч хамрагдаад байна
Шийтгэлийн хуудас нааж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Хаагдсан зам даваа байхгүй байна
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он