Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

2024/05/03
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.05.03/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 09 цаг 06 минутад эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ажиллаж, хуралдааны ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 31 дүгээр зүйлд 31.4 дэх хэсэгт “Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь энэ хуулийн 3.1.10-д заасан судалгааны үндсэн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй.” гэж нэмэхийг Ажлын хэсгээс санал болгожээ. 



Ажлын хэсгийн танилцуулгын дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ч.Ундрам нар асуулт асууж, үг хэлсэн бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ажлын хэсгийг төлөөлж, асуултад хариулав. 
Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д заасны дагуу УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа. Саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9% нь дэмжсэн юм. Ийнхүү Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрийг томилов.


Байнгын хорооны хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хийв. Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаан даргалагчаас хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, үг хэлэв.



Байнгын хорооны хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу Ажлын хэсгээс ирүүлсэн саналыг танилцуулж, саналын томьёолол тус бүрээр санал хураав.
Эхний санал нь хуулийн төслийн 12 дугаар зүйлийн 12.1-д “эрхэлсэн” гэснийг “хариуцсан” гэж, тохиолдол бүрд нийцүүлэн өөрчлөх, 12.4-д “нөхцөл” гэсний дараа “системийн мэдээллийг бүрдүүлэх этгээдэд тавих шалгуур” гэж нэмж, 12.9-д “төрөөс” гэснийг болон 12.10 дахь хэсгийг хасаж, 12.8-д “Энэ хуулийн 12.7-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллага нь Оюуны өмчийн тухай хуулийн 17.2-т заасан объектын төрөл тус бүрийн зохиогчийн эрх эзэмшигчийн олонхыг нэгтгэсэн байна.” гэж нэмэхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжлээ.  
Харин хоёр дахь санал буюу хуулийн төслийн 12.9-д “бүтээгдэхүүний зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчийн чиглэлээр” гэснийг “асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллага” нь гэж өөрчилж, 12.6 дахь хэсгийг өөрчлөн найруулахдаа 12.6-д ”Энэ хуулийн 12.3-д заасан систем хөгжүүлэлтийг гүйцэтгэх этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн дагуу шалгаруулна.”, 12.7-д ”Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах, тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийн мэдээллийг бүрдүүлэх, хэрэглэх чиг үүргийг хамтын удирдлагын байгууллага эсхүл энэ хуулийн 7.4-д заасан үндсэн чиглэл тус бүрийн мэргэжлийн нэгдсэн холбоо гүйцэтгэж болно. Холбогдох этгээдийг энэ хуулийн 12.4-д заасан шалгуурын дагуу сонгох, санхүүжүүлэх, хяналт тавих чиг үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.” хэмээн өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжлээ.
Ийнхүү Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг томилсноор Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хоригдлын удаан хугацааны эргэлт, уулзалтын байрыг шинээр тохижуулжээ
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хоригдлын удаан хугацааны эргэлт, уулзалтын байрыг шинээр тохижуулжээ
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөг залилуулжээ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Япон, Монголын эмнэлэгт ажиллаж байна
“Эрх бүхий албан тушаалтны нэгдсэн сургалт”-ыг цахимаар зохион байгуулав
Төв болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна
Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтэрч, тусгай зогсоолд зогсдог байх шаардлагатай
Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна
Дорноговь аймагт өрнүүлж буй цэгцрэх хөдөлгөөн авлига, газрын маргааныг онилох ёстой гэв
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа
АТГ: Эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он