Сэтгэгдэл 0
Нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй 260 хүүхдийг сенсор буюу CJM төхөөрөмжөөр хангана

Манай улсад нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй 260 хүүхэд амьдарч байна.
Эдгээр хүүхдүүд өдөр бүр 7-10 удаа, жилд ойролцоогоор 3000 удаа хурууны өндгөө хатгаж сахараа хэмждэг.
3000 удаа хатгуулснаар хүүхдийн захын мэдрэлийн эсүүд гэмтэж, хурууны өндөг нь мэдээгүй болж эхэлдэг.
Тийм учраас хатгахгүйгээр сахарын үзүүлэлтийг хэмжин мэдээлэгч сенсор буюу CJM төхөөрөмжөөр 2025 ондоо багтаж 260 хүүхдээ бүрэн хангахаар ажиллаж байна.
Ингэснээр хүүхдүүд 15 хоногт 150 удаа биш нэг удаа хатгуулж сахарын түвшнээ хялбар аргаар хянадаг болох юм.
Сенсорыг хэрэглэж хэвшсэнээр нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй хүүхдүүдийг амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлэх бөгөөд эцэг эхчүүд хүүхдийнхээ сахарын мэдээллийг утсандаа цаг, минут тутамд авч чадах юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.