Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина

2025/11/20

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчмын зөрчлийг арилгаж, тохижилтын ажлыг хийж буй.

Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж байна.

Тодруулбал, Гурвалжингийн гүүрний орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барилгын материал, элс, хайрга ил задгай худалдаалж, олон жил зогсоол болгон ашиглан тухайн орчинд хөрсний бохирдол ихээр үүссэн.

Иймээс Гурвалжингийн гүүр орчмын дээрх зөрчлийг үе шаттай арилгаж, тохижилтын ажлыг эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар Гурвалжингийн гүүрний хажуу налууг эко хавтангаар хучих ажил 90 хувьтай үргэлжилж байна. Харин Гурвалжингийн гүүрийг тохижуулах ажлыг ирэх хавар үргэлжлүүлнэ. 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн 30-аад жил Гурвалжингийн гүүр орчимд элс цемент худалдаалж ирсэн. Энэ хэсэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэн, ААН-үүдийг Эрчим хүчний гудамжинд нэгдсэн зогсоол гаргаж, шилжүүлсэн. Үргэлжлүүлэн БГД-ээс Гурвалжингийн гүүр орчмыг тохижуулж байна. Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлж байгаатай холбогдуулан цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд элс хайрга, цемент заруулахгүй. Мөн 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина. Өөрөөр хэлбэл, Гурвалжингийн гүүрэн доогуур буцаж эргээд БГД-ийн 20 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамжтай холбогдох юм. Уг авто замыг Эрчим хүчний гудамжны замтай холбоно. Ингэснээр Эрчим хүчний гудамжнаас хотын төв рүү зорчихдоо Хөсөг трейдийн уулзвараар дайрахгүйгээр Гурвалжингийн гүүрэн доогуур эргэж, Дунд голын авто зам руу орох боломжтой болно. Мөн одоо барьж буй Гермесийн нүхэн гарцаар Нарны зам руу орох боломжтой болох юм” гэлээ. 

Мөн Гурвалжингийн гүүр орчимд үйл ажиллагаа явуулдаг “STT” төв нь нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй контейнер, павильон барин барилгын материал зардаг. Уг зөрчлийг арилгуулж, явган хүний замыг чөлөөлөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороо 66.7 хувиар дэмжлээ
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Дорнод, Хэнтий аймагт гарсан 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороо 66.7 хувиар дэмжлээ
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Дорнод, Хэнтий аймагт гарсан 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
АТГ: Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
АТГ: Мөрдөн шалгах хэлтэст гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээлэл, эрүүгийн 912 хэрэг шалгагдаж байна
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо
Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он