Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг нийслэл дэх Төрийн аудитын газрын даргад өргөн барилаа

2025/11/20

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2026 оны төсвийн төслийг нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор Г.Нандинжаргалд хуулийн хугацаанд нь өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Тус хуулиар нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөгөөр баталсан юм.

Нийслэлийн төсвийн орлогын 2026 оны төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд орлогын нэр төрөл бүрээр тооцооллыг хийж, боломжит эх үүсвэрийг дайчлан төлөвлөлөө. Нийслэлийн төсөвт 2026 онд 4,637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Ирэх онд төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого гэсэн үндсэн 5 бодлогыг хэрэгжүүлэхэд бүхэлд нь чиглүүлж, энэ хүрээнд Туулын хурдны зам, Метро, Сэлбэ 20 минутын хот орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг газар чөлөөлтийн зардлын хамт тусгалаа. Түүнчлэн Улаанбаатар хотын инженерийн барилга байгууламж, авто зам, хот нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламжийн чиглэлд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Холбоотой мэдээ

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар харцага түрүүллээ
Улсын хэмжээнд 131 байгууллагын 50240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлэв
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар харцага түрүүллээ
Зарим улс орнууд иргэддээ Иранаас гарах анхааруулга өглөө
Мопед, скүүтэрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ
Холбоос линк ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна
Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Улсын хэмжээнд 131 байгууллагын 50240 мэдүүлэг гаргагч ХАСХОМ бүртгүүлэв
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийнэ
Цасанд боогдсон малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлж байна
Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
“Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдалд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа
Архангай аймагт ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжинэ
Нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он