Сэтгэгдэл 0

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өсжээ. Сүүлийн дөрвөн жилийн эхний улирлын статистикийг харвал 2022, 2023 онд тэтгэвэр авагчдын тоо 4.5-4.6 хувиар л өсөж байж. Тэгвэл 2024 оны эхний улиралд яг энэ хэмжээнд буюу 391.8 мянгаар нэмэгдэж 4 хувиар өсжээ. Тэтгэвэр авагчид нь ч өсөхийн хэрээр олгосон тэтгэвэр нь ч бас дагаад нэмэгджээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хамгийн өндөр буюу 34.5 хувиар өссөн байна. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө мөн энэ дүнгээр өсөж байлаа.
Оны эхний улиралд нийгмийн даатгалын сангийн орлого 1.18 их наяд төгрөгийг давж, өмнөх оныхоос 26.7 хувиар өслөө. Дагаад сангийн зарлага 1.12 их наяд төгрөг болж 24.3 хувиар нэмэгдсэн байна.
Ташрамд дурдахад 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр Нийгмийн даатгалын сангийн шинэчлэгдсэн хууль хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэлийн 17 хувийн 2 хувийг хуримтлуулахаар тусгасан билээ. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг санхүүгийн томоохон байгууллагуудын зөвлөмжид Монгол Улсыг нийгмийн даатгалын сангийн реформыг хийж, үр дүнтэй хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэхийг зөвлөдөг юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.