Сэтгэгдэл 0
Орон нутагт тусгай хэрэгцээт боловсрол олгох шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ

Дархан-Уул аймагт анх удаа олон улсын стандартад нийцсэн, шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн боловсон хүчинтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.

Шинэ цэцэрлэг нь 100 хүүхдийн хүчин чадалтай, нийт 18 өрөө, 3 бүлэг 9 сэргээн заслын өрөө тасалгаатай ба усан засал буюу усан бассейнтай гэдгээрээ онцлогтой юм байна.

Манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй 5700 гаруй иргэн байдгаас 700 гаруй нь бага насны хүүхэд байна. Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 19 ажлын байр шинээр бий болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл мэнд, асаргаа халамж, хөгжил боловсролын цогц үйлчилгээ авах боломж бүрдэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.