Сэтгэгдэл 0

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах хөрөнгийн тооцооллыг хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд үйлдвэрлэлийн ослын болон тэтгэмжийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700.0 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай мөнгөн хадгаламж хэлбэрээр хуваан байршуулсан.
Арилжааны банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2026 оны 04 дугаар сарын хүүгийн орлогоос 8.6 тэрбум төгрөг, 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 0.4 тэрбум төгрөгийн хүүгийн орлого тус тус төвлөрөөд байна. Ийнхүү нийгмийн даатгалын сангийн чөлөөлт үлдэгдлийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулсны үр дүнд нэг жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослын болон тэтгэмжийн даатгалын сангийн хөрөнгө нийт 105.0 тэрбум төгрөгөөр арвижлаа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.