Сэтгэгдэл 0

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлогын нөлөөгөөр унаад байсан зэсийн ханш дахин сэргэж эхэллээ. Тухайлбал КОМЕКС биржийн арилжаагаар тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ фунт нь тонн тутамдаа 10.1 мянган ам.доллар болж өссөн байна. Түүнчлэн Лондонгийн металын бирж дээр зэсийн ханш 0.5% өсөж тонн нь 9195 ам.долларт хүрчээ. Ийнхүү өсөх болсон нь мөн л Доналд Трампын шийдвэртэй холбоотой. Доналд Трамп энэ сарын 11-ний өдөр ухаалаг утас, хагас дамжуулагч зэрэг өргөн хэрэглээний цахилгаан барааны импортын татварыг түр зогсоохоо мэдэгдсэн юм. Ингэснээр зах зээлд буцаад эрэт үүсжээ.
Зэсийн ханш он гарснаас хойш өссөөр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр тонн тутамдаа 11 мянган ам.долларыг давж түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн юм. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тарифын бодлоготой холбоотойгоор зэсийн ханш савалж огцом унасан билээ. АНУ-ын засаг захиргааны бодлоготой холбоотойгоор зах зээлд тогтворгүй нөхцөл байдал үүссэн тул зэсийн ханш хэлбэлзэлтэй байхыг хөрөнгө оруулагчдын зүгээс анхааруулсаар байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.