Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан эхэлсэн.
Тус хэлтсээс 43 мэргэжилтэн, албан хаагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газартай хамтран уралдаанч хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд хяналт тавьж, зориулалтын хувцас, хэрэгсэл өмсөж, стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж ажиллаж байна

- Хязаалан насны морьдын уралдаанд 249 морь уралдаж,
- Шүдлэн насны морьдын уралдаанд 248 морь уралдлаа. Үүнээс сэрвээний өндрийн хэмжилтээр 116 морь хасагдаж, нийт 597 морь уралдлаа. Мөн хүүхдийг төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүлгэсэн байна.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 147 аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд зөвлөмж, мэдээлэл хүргэлээ.Арга хэмжээний үеэр төөрсөн 2 хүүхдийг шуурхай олж тогтоон, аюулгүй байдлыг нь хангаж, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Иргэд, эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг олон нийтийн арга хэмжээний үеэр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийн аюулгүй байдлыг хамтдаа хамгаалахыг уриалж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.