Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Уул уурхай

Метан хийн мөрөөдөл ба "Jade Gas"

2025/04/14
Монголын говиос нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй “Jade Gas”-ын нөөц өссөн тухай мэдээлэл дэлхийн хэвлэлээр ч, манай хэвлэлээр ч “од” болов. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани Өмнөговь аймагт орших “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн ордод хайгуул хийдэг. Төслийн талбайдаа хоёр дахь хэвтээ цооног өрөмдөж. Өрөмдөөд 802 метр зузаантай нүүрсний хийн давхарга байгааг тогтоож. Сүүлд өрөмдсөн хоёр хэвтээ цооногийн илэрсэн зузаантай нийлээд нийт 1500 метр зузаантай метан хийн нөөцтэй болж. Ингээд Австралийн хөрөнгийн биржийн “бага, залуу” компанийн хувьцаа 20% давж өслөө.

Австралийн “Jade Gas Holdings” компанийн цахим хуудаст тэргүүлэх төсөл нь Тавантолгойн ордын метан хий төсөл гэдгийг онцлон дурджээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сард уг төслийн талбайд “Эрдэнэс Метан” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна. Улмаар “Метан гас ресурс” компанийн эрх үүргийг шилжүүлжээ. Компанийн танилцуулгад дурдсанаар төслийн талбайн “Улаан нуур” ордын бүсэд долоон цооног өрөмдөж дуусгасан бөгөөд их хэмжээни хий агуулсан нүүрсний судал илрүүлжээ. Метан хийн найрлага нь III давхаргад 98%, IV давхаргад 92.5% байгааг тогтоосон бөгөөд тонн тутамдаа 12-18 куб.метр хий агуулж байгааг тогтоосон байна.

“Өрөмдлөгийн үр дүнгээс харахад Улаан нуурын байгалийн хийн орд ирээдүйд дэлхийн хэмжээний голлох үйлдвэрлэгч болох итгэлийг улам нэмлээ. Бид эхний хоёр олборлолтын цооногын ажлыг аль болох эрт дуусаж, олборололтоо эхлүүлнэ” гэж тус компанийн ТУЗийн дарга Деннис Мортон ярьжээ.

Өнгөрсөн жил тус компани “Улаан нуур”-ын ажлыг түргэсгэхийн тулд Хятадын “Ян Ан Дриллинг” компанитай хамтран ажиллажээ. Улмаар тус компани олборлосон хийгээ Байгалийн шахсан хий болгон бусад компанид нийлүүлэхээр судалж байна.

Холбоотой мэдээ

Тавантолгойн ордыг жилд 50 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар ашиглах нэгдсэн ТЭЗҮ баталлаа
Автобензин, дизель түлшний импорт өсжээ
Ямааны самнасан ноолуурын экспорт 2.1 дахин өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он