Сэтгэгдэл 0
Генийн инженерчлэлийн дүнд 10 мянган жилийн өмнө устсан чоно амиллаа

АНУ-ын Даллас хотод төвтэй биотехнологийн “Колоссал Биосайнс” компани 10 мянга орчим жилийн өмнө устаж үгүй болсон чонын төрөл зүйлийг генийн инженерчлэлийн аргаар дахин бүтээснээ зарлалаа. Одоогоос 10 орчим мянган жилийн өмнө амьдарч байсан “Аенокён дирус” төрлийн аймшигт чоно нь өнөөгийн хамгийн ойрын төрөл болох чонотой төстэй биеийн жин, эрүүний булчин зэргээрээ өөр юм.
Тус компани болон эрдэмтдийн баг АНУ-ын Охайо мужаас олдсон 13 мянган жилийн настай чонын шүд, Айдахо мужаас лдсон 72 мянган жилийн настай гавлын ясны хэлтэрхийд судалгаа хийжээ. Судалгааны дараа одоо байгаа саарал чонын цусны эсийг авч, генетикийг нь 20 аргаар өөрчилсөн байна. Тухайлбад удамшлын материалыг гэрийн тэжээвэр нохойны өндгөн эсээс авч лабораторийн орчинд өсгөсний дараа үр хөврөлийг тэжээвэр нохойнд шилжүүлжээ. Нэг ёсондоо цусны эс нь чонынх, удамшлын материал нь тэжээвэр нохойноос бий болсон инженерийн бүтээгдэхүүн ийнхүү бий болжээ.
Компанийн өгсөн мэдээллээр инженерчлэлийн аргаар бүтсэн эртний гурван чоно АНУ-ын нэгэн нууц газарт торниж байна. Ойролцоогоор 35 кг жинтэй хоёр эр, нэг эмэгчин чонын бэлтрэг нас биед хүрмэгцээ 64 кг жин татах аж. АНУ-ын Амьтан судлалын хүрээлэн зэрэг томоохон байгууллагууд үүнийг сайшаасан ч 10 мянган жилийн өмнө устсан амьтан нь яг тухайн цаг үеийнх шиг амьтны инстикттэй байхгүй бөгөөд зөвхөн үзүүлэн төдий л байх болно гэж мэдэгдэж байна. Учир нь тухайн цаг үеийн байгалийн нөхцөл, ургамлын тархац, цаг уур бүрэлдэн бий болоогүй дээрээс нь чоно, нохойн холимог учраас байгальд удаан амьдрах боломжгүй ажээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөлтэй “Колоссал Сайнс” компанийн удирдлагууд уулзан ирээдүйд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцжээ. АНУ-ын Дотоод хэргийн яам үйл ажиллагааг нь сайшаасан ч устсан амьтдыг эргэн сэргээхэд эрдэмтдийн саналыг авч, илүү болгоомжтой хандахыг сануулсан байна. “Колоссал Сайнс” компани тус улсын зүүн өмнөд хэсэгт нэн ховордоод буй улаан чоныг хувилсан бөгөөд энэ төрөл зүйлийг устахаас сэргийлж, популяцид нь өөрчлөлт оруулах зорилгоор ашиглаж байна. Тус компани 2022 оноос эхлэн устаж үгүй болсон олон амьтдыг генийн инженерчлэлийн аргаар дахин хувилахаа зарласан билээ. Тухайлбал арслан заан, додо шувуу, сэлмэн соёот бар зэргийг дахин бүтээхээр ажиллаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.