Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Хөрөнгийн зах зээл

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 40 зөвлөмжийг бүрэн хангасан орон боллоо

2023/07/17

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 26 дахь удаагийн жилийн уулзалтыг Канад Улсын Ванкувер хотноо 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ удаагийн жилийн уулзалтын голлох асуудал бол Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын техник хэрэгжилтийн 40 Зөвлөмжийн шаардлагын дагуу Монгол Улсын 6 дахь удаагийн явцын тайланг хэлэлцэж, батлах байв. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны A/379 дүгээр тушаалаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Улмаар ажлын хэсгээс Монгол улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх ерөнхий тайлан болон ашгийн бус байгууллагатай холбоотой ФАТФ-ын Зөвлөмж 8-ын явцын тайланг боловсруулан хэлэлцүүлж үнэлгээгээ ахиулан амжилттай хамгаалан батлууллаа.    

Монгол Улсын хувьд ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон (Зөвлөмж 15-ыг шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийн улсуудаас 5 дахь орон боллоо. Энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт болох ФАТФ-аас гаргасан 40 Зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай Монгол Улсын эрх зүйн орчныг бий болгон холбогдох шаардлагыг хууль тогтоомжид тусгаж, зохицуулалтыг боловсронгуй болгосныг олон улсаас баталгаажуулж буй явдал юм.

Түүнчлэн, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн уулзалтын үеэр олон улсын донор байгууллагуудын Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үзүүлж байгаа техник туслалцааны талаар ганцаарчилсан уулзалтыг хийлээ. Тус уулзалтаар олон улсын донор байгууллагууд Монгол Улсын гаргасан ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, цаашид үргэлжлүүлэн техник туслалцаа үзүүлэх боломжтой талаар хэлэлцэв.

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтад Монгол Улсын Явцын тайланг хэлэлцүүлж хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын Ерөнхий газар, Татварын ерөнхий газрын төлөөллүүд оролцов.

Жилийн уулзалтын хүрээнд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн болон бусад ажиглагч улс орнуудтай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцоог сайжруулах, гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, улс орнуудын сайн туршлагыг судлах ач холбогдолтой юм.

Канад Улсад зохион байгуулагдсан Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтын үеэр Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Санхүүгийн мэдээллийн албатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, мэдээлэл солилцон хамтран ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийсэн харилцан үнэлгээний багт орж ажиллан, ФАТФ-ын 40 Зөвлөмжийн биелэлтийг үнэлсэн. Энэ жилийн уулзалтаар тус харилцан үнэлгээний тайланг Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн улс орнууд хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, ФАТФ-ын 40 Зөвлөмжийн үнэлгээг сайжруулж, бүх зөвлөмжийн хүрээнд хангалттай техник хэрэгжилтийн үнэлгээтэй болгох чиглэлээр хичээнгүйлэн хамтран ажилласан Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын Ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын төлөөллүүдэд талархал илэрхийлж байна.

Холбоотой мэдээ

ЭТТ: Нүүрс экспорт 2 сая тонны босгыг давлаа
Монголбанк 2 дугаар сард 396.1 кг үнэт металл худалдан авлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ
Төмөр замын болон автотээврийн холимог тээврийг эхлүүллээ
Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов
Нийтийн тээврийн 11 чиглэлийн нэрийн эхний үсэг өөрчлөгдөнө
ЭТТ: Нүүрс экспорт 2 сая тонны босгыг давлаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголбанк 2 дугаар сард 396.1 кг үнэт металл худалдан авлаа
АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага иржээ
Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он