Сэтгэгдэл 0
Доналд Трамп: Орос, Украины талтай холбоо тогтоохоор төлөвлөж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нисэх хүчний Эндрьюс баазад зочлохдоо сөргөлдөөнтэй байгаа Орос, Украины талтай АНУ-ын засаг захиргаа холбоо тогтоохоор төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Завгүй долоо хоног өнгөрлөө. Бид Оростой, Украинтай, Израильтай тал бүрээр харьцаж байна. Цаашид Украин, Оросын талуудтай бүхий л түвшинд уулзалт, яриа хэлэлцээ хийнэ. Миний санахад яриа хэлэлцээ маш үр дүнтэй байгааг дурдах нь зүйтэй” гэсэн байна.
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хүрээнд Орос-Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэж, энхийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна гэдгээ сонгуулийн кампанит ажлын үеэр мэдэгдэж байсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.