Сэтгэгдэл 0
Энэтхэг улс газрын ховор элементийн салбарт 1.8$ тэрбумын хөрөнгө оруулна
Энэтхэгийн Засгийн газар өчигдрийн хуралдаанаар газрын ховор элементийн салбарт 163 тэрбум рупи буюу 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр дэлхийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн нэг Энэтхэг улс газрын ховор элемент, тэр дундаа литийн салбарт анхаарлаа хандуулах юм.
Ойрын хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй газрын ховор элементийн салбар өргөжсөнөөр тус улс лити зэрэг газрын ховор элементийн импортын хамаарлыг бууруулах зорилготой юм. Энэтхэг улс дээр дурдсан хөрөнгө оруулалтаас гадна энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг хувийн компаниудад 180 тэрбум рупигийн нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.