Сэтгэгдэл 0
ОХУ-ын Курск орчимд өрнөж буй тулалдааны үеэр Умард Солонгосын хоёр цэрэг олзолсон талаар Украинийн албаныхан өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн. Харин өчигдөр Украинийн Ерөнхийлөгч Володимир Зеленский олзны умард солонгос цэргүүдээр өөрийн хүмүүсийг солих санал гаргаж, Х-ээр жиргэж, байцаагдаж буй хоёр ази цэргийн бичлэгийг хамтад нь хавсаргасан байна. Түүний жиргээнээс үзэхэд Ким Чен Ун олзны цэрэг солилцох ажиллагааг зуучлахад идэвх гаргавал тэдний хүмүүсийг буцаан өгөхөд бэлэн гэжээ.
Украинийн албаныхан олзны цэргүүдийг байцаахад Умард Солонгосын талаас тэднийг дайнд оролцохгүй, зөвхөн цэргийн сургуулилт хийнэ гэж сэнхрүүлэн ОХУ-руу илгээсэн гэжээ. Барууны мэргэжилтнүүдийн мэдээлснээр Умард Солонгосын 11,000 гаруй цэрэг Украинд байлдаж байгаа бөгөөд 3,000 гаруй цэрэг тулааны үеэр алагдсан байна. Гэвч Москва болон Пхеньянын зүгээс Умард Солонгосын цэрэг Украинийн дайнд оролцож буй эсэх дээр тодорхой хариулт өгөлгүй мэлзсээр байгаа билээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.