Сэтгэгдэл 0
Удахгүй ажлаа өгөх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Зул сарын баярыг тохиолдуулан 50 хуулийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тэдгээр хуулийн дунд нэгэн сонирхолтой хууль байсан нь америкчуудын шүтээн гэгддэг халзан бүргэдийг албан ёсоор үндэсний бэлгэ тэмдэг болгожэ, гүн хүндэтгэл үзүүлсэн байна. Түүх сөхвөл 1782 онд АНУ-д бичиг баримт баталгаажуулахдаа ашигладаг Их тамганд уг махчин шувууг дүрсэлснээс хойш шүтээн мэт бишрэн хүндэлсээр иржээ. Гэвч тус улсын Конгресс өнгөрсөн долоо хоногт үндэсний шувуу болгон зарлах тухай хуулийг төслийг дэмжсэнээр бүхэл бүтэн 250 жилийн дараа л албан ёсоор Америкийн шүтээн боллоо гэдгийг Үндэсний бүргэд судлалын төвийн Үндэсний шувуу санаачлагын тэргүүн Жек Дейвис онцоллоо.
Сонирхуулахад, Үүсгэн байгуулагч эцгүүдийн нэг Бенжамин Франклин уг шувууг муу ёс суртахууны жишээ болсон шувуу хэмээн эрс эсэргүүцэж байсан гэдэг.
Сонирхуулахад, Үүсгэн байгуулагч эцгүүдийн нэг Бенжамин Франклин уг шувууг муу ёс суртахууны жишээ болсон шувуу хэмээн эрс эсэргүүцэж байсан гэдэг.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.