Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Төрсөн охиноо хөнөөсөн эцэг болон хойт эхэд бүх насаар нь хорих ял оноожээ

2024/12/18
Биедээ олон тооны шархтай, удаан хугацаанд хүчирхийллийн золиос болсон шинжтэй, 10 настай Сара Шариф охины цогцос гэрээсээ олдсон хэрэг өнгөрсөн жилийн намар Англид гарсан. Лондон хотын цагдаагийн газраас хэргийг шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлсэн бөгөөд талийгч охины аав 42 настай Урфан Шариф, хойт эх 30 настай Бейнаш Батүл, авга ах 29 настай Файзал Малик нар байв. Лондон хотын Эрүүгийн гэмт хэргийн төв шүүх уг хэргийг шүүж, хохирогч охины аав, хойт эх нарт бүх насаар нь хорих ял, авга ахад 16 жил хорих ял тус, тус оноожээ. Задлан шинжилгээнийхний хийсэн дүгнэлтээр хохирогч охиныг төрсөн эцэг, хойт эх нь удаан хугацаанд хүчирхийлсэн, тамлан зовоосон улмаар аминд хүрсэн гэх үндэслэлээр буруутгаж, хуулийн дагуу тохирох шийтгэлийг нь хүртээжээ. Харин авга ах Файзал Маликын тухайд гэмт хэрэг нуун дарагдуулсан, харсаар байж бусдын амь нас, эрүүл мэндийг аюулд учруулсан гэх үндэслэлээр шүүн тасалсан гэж ВВС агентлаг мэдээлжээ. Охиныг нас барсны дараа дээрх гурван этгээд Пакистан руу зугтан гарч охины аав Их Британийн цагдаагийн газартай утсаар холбогдож “түүнийг хууль ёсоор шийтгэсэн, тиймээс үхсэн” гэж мэдүүлжээ. Гэхдээ охиныг байнга зоддог байсан ч хөнөөх санаа агуулаагүй байсан гэж шүүх дээр мэдүүлсэн аж.
Гэмт этгээд дээрх байдлаар мэдээлэл өгсний дараа буюу 2023 оны наймдугаар сарын 10-нд цагдаа нар гэрт нь очиж үзэхэд охины цогцсыг орон дээр хэвтүүлэн, хөнжлөөр бүтээгээд орхисон байжээ. Иймд Их Британийн цагдаагийн газар Пакистаны талтай хамтран ажиллаж, нэг сарын дараа гэмт этгээдүүдийг баривчилж, Лондонд аваачсан байна. Хэргийг шүүн тасалсан Эрүүгийн гэмт хэргийн төв шүүхийн гаргаж тавьсан нотлох баримтаар охины цогцосыг олох үед 70 гаруй шинэхэн шарх, сорвиноос гадна эдгэрч, аньсан хуучин шарх олон тоогоор олджээ.

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он