Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Сиднейн нэгэн сургууль монгол хүүхдүүдийн уулзах төв болжээ

2024/12/17
Австралийн Сидней хотын баруун хэсэгт орших Конкорд Вест сургуулийн сурагчдын 25%-иас олонх нь монгол хэлээр ярьдаг. Өнгөрсөн арваннайман сарын хугацаанд монгол хэлээр ярьдаг сурагчдын тоо огцом нэмэгджээ. Өмнөх оныхтой харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдсэн гэж тус сургуулийн захирал Моника Маршьелло ярьж байна. Монгол хэлээр ярьдаг сурагчдын тоо ийн өссөнтэй уялдуулан сургуулийн захиргаанаас хичээл, анги танхимд монгол хэлний хэрэглээг нэмэгдүүлж, Монголоос очсон болон тэнд төрсөн монгол хүүхдүүдэд англи хэл сурахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна эх хэлээ улам сайн сурах, уламжлалт ёс заншлаа танин мэдэх бололцоог хангаж өгсөн байна. Үүний тулд монгол хэлний багш гаргаж өгснөөс гадна ном, сурах бичиг, онлайн хэрэгсэл ашиглан сургалтын хөтөлбөр боловсруулсан гэнэ. Сурагч хүүхдүүдээс гадна эцэг эхчүүдэд чиглэсэн монгол хэлний сургалтыг монгол багш ордог болжээ. Шинэ улс, шинэ орчинд орж, шинэ хэл, соёлтой танилцахад олон хүндрэл тулгардаг. Тиймээс шинэ сурагчид өөртэй нь адилхан монгол хүн харахаараа санаа нь амарч тайвшраад илүү чөлөөтэй, нээлттэй болдог гэж Конкорд Вест сургуулийн монгол хэлний багш Намхайжамцангийн Ганчимэг ярилаа. Австрали дахь монголчууд болон тэдний хүүхдүүдийг уулзуулж, өв соёл, хэл, бичгээ сурахад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд тус сургуулийг Австрали дахь монголчуудын төв болгон зохион байгуулснаар олон янзын арга хэмжээ зохиож эхлээд байна. Хамгийн сонирхолтой нь монгол хэлээс гадна монгол бичиг зааж, шагайн харвах зэрэг уламжлалт наадгайнуудыг хүүхдүүдэд зааж өгч байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Австралийг зорин очиж амьдрах монголчуудын тоо огцом өссөөр байгаа бөгөөд 2021 оны тооллогоор Монголд төрсөн 5000 гаруй хүн Австралид амьдарч байгаа бол монгол гаралтай гэх 7800 хүн байдаг юм байна. Харин 2024 оны байдлаар дээрх тоо хоёр дахин өсөж, 22,000 орчимд хүрсэн гэж Монгол улсаас Австрали улсад суугаа элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн онцолжээ. Өнөөдрийн байдлаар дээрх тооны монголчуудын 60% нь Нью Саут Вейлсэд төвлөрөн амьдардаг байна.

Холбоотой мэдээ

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа
Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 автобензин байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа
Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 автобензин байна
Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
Архидан согтуурсны улмаас хамт байсан хүнээ хутгалж гэмтээжээ
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдөр хуралдах УИХ-ын түр болон байнгын хороод
Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 ам метр газрыг нөхөн олговортой чөлөөлнө
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 908 хэрэг шалгагдаж байна
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
“Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он