Сэтгэгдэл 0

Сүүлийн үед хэт турж, олны ярианы сэдэв болсон алдарт дуучин Ариана Гранде “Wicked” киногоо сурталчлан ярилцлага өгөх үедээ нулимс дуслуулан байж өөрийг нь шүүмжлэгчдэд хариу өгчээ. Тэрбээр өчигдөр Ютүбийн сэтгүүлч Саллигийн ярилцлагад орж, олон нийтийн үзүүлж буй хариу үйлдэлд эгдүүцэж, тавгүйтэж буйгаа илэрхийлээд “Миний бие, галбирын талаар гоочлох эрх хэнд ч байхгүй” хэмээн хатуухан мэдэгджээ. А.Гранде авьяас, чадвараараа тодорч 16 настайгаасаа хойш дэлхий нийтийн анхаарлын төвд амьдрах болсон бөгөөд байнгын цуурхал, хов живэнд өртсөөр тэсэхийн аргагүй болж ирсэн гэв.
Уулзсан хүн бүр түүний хэчнээн их турсныг гайхаж, яагаад гэж шалгаадаг нь сэтгэл санааны байдалд маш хортой нөлөөлж буй талаар ч тэр гомдолложээ. Гэхдээ тэр бүгдэд заавал тайлбар тавих шаардлагагүй тул дахин тиймэрхүү хандлага гаргахгүй байхыг олон нийтээс хүссэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.