Сэтгэгдэл 0

АНУ-ын Калифорни мужийн эрэг орчимд 7.0 магнитутын хүчтэй газар хөдөлсөн гэж тус улсын Геологийн ажиглах газраас мэдээлэв. Нийт 4.7 сая хүн амьдардаг Калифорнийн хойд хэсэг болон Орегоны өмнөд хэсэгт цунамийн түгшүүр зарлаж, удалгүй хэвийн горимд шилжжээ. Газар хөдлөлтийн голомт Сан Францискогоос хойш зүгт 280 км-ийн зайтай орших Калифорни мужийн Ферндейль суурин орчимд гэж төхөрөөмж заасан байна. Газар хөдлөлтийн дараах байдлаар хүний амь эрсэдсэн болон байшин барилга нурсан хохирол бүртгэгдээгүй гэж орон нутгийн албаныхан тайлагналаа. Энэ жилийн дөрөвдүгээр улирлын байдлаар дэлхий дахинд есөн удаа 7.0 магнитутын хүчтэй газар хөдөлсөн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.