Сэтгэгдэл 0

Францын Ерөнхий сайд тус улсын 2025 оны төсөв батлах асуудал дээр бусад намын саналыг харгалзан үзэлгүйгээр парламентийн доод танхимаар оруулан эцэслэх шийдвэр гаргасан нь улс төрийн хямрал үүсгээд байлаа. Ерөнхий сайд Мишель Барньер нь эл шийдвэрээрээ парламентийн үйл ажиллагааны хууль, дэгийг ноцтой зөрчиж, тэгш бус байдал үүсгэсэн буруутан болж, албан тушаалаа авснаас ердөө гуравхан сарын дараа суудлаасаа хөөгдлөө.
Шударга бус явдалд эгдүүцсэн Марин Ле Пенийн Үндэсний цуглаан тэргүүтэй хэт зүүний болон барууны намууд нэгдэж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахаар тогтож, бусад нам эвсэл, улстөрчдийг М.Барньерд итгэл үзүүлэхгүй байх санал өгөхийг уриалж байлаа.
Өнгөрсөн лхагва гарагт болсон санал хураалтаар 577 хууль тогтоочоос 331 нь Барньерийн Засгийн газрыг унагах нь зөв гэсэн санал өгчээ. Ингэснээр М.Барньерийн Засгийн газар 1962 оноос хойш анх удаа итгэл үл үзүүлэх санал хураалтаар унасан анхны басхүү Францын түүхэнд хамгийн богино настай Засгийн газар хэмээн тэмдэглэгдэн үлдэж байна. Унасан Ерөнхий сайд огцрох өргөдлөө Ерөнхийлөгч Эммануэль Макронд гаргаснаар дараагийн Засгийн газар байгуулах асуудал яригдаж эхэлнэ. Харин Ерөнхийлөгч Э.Макрон өнөөдөртөө багтаан нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийнэ гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.