Сэтгэгдэл 0
Австралийн цагдаа нар В.Путиний зурагтай, их хэмжээний хар тамхи илрүүлжээ
Тус улсын Цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөгчид 18 тэрбум австрали долларын үнэ бүхий, 20 кг метамфетамин, 10 кг кокейнийг хил давуулахыг завдсан эрэгтэйг баривчилжээ. Гэмт хэрэгтэн хар тамхиа гялгар уутанд савлан машиныхаа хаалганы хавтсанд нуусан байв. Энэ хэрэг өнгөрсөн мягмар гарагт Сидней хотоос өмнө зүгт 700 км-ийн зайд Мельбурн орох замд гарсан гэж Нью Саут Уэстийн цагдаагийн газар өнөөдөр мэдээлэв.
Хамгийн сонирхолтой нь, хар тамхи агуулсан гялгар уутнуудын зарим дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зурагтай байжээ. Гэхдээ мөрдөгчид В.Путиний зураг чухам ямар учиртайг мэдэхгүй гэв. Жолооч 26 настай эрэгтэйг хар тамхитай холбоотой хоёр зүйл ангиар буруутгаж, батлан даалтад гарах эрхийг нь хассан байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.