Сэтгэгдэл 0

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр орой 22:20 цагийн орчимд дайны онц байдал зарлалаа. Энэ мэдээг авсан хүмүүс эхэндээ Умард Солонгосын заналхийлэл бодитоор хэрэгжиж, Солонгосын хойгт дайн дэгдэх нь үү дээ гэтэл бодит байдал эсрэгээрээ байв. Учир нь, Юн Сүк Ёл дотоодын дайснуудтай тэмцэж, улс орноо хамгаалахын тулд ийм шийдвэр гаргаж буйгаа зурагтаар хийсэн мэдэгдэлдээ тайлбарласан юм. Сөрөг хүчнийхнийг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, бослого гаргах гэлээ хэмээн буруутгаж, Сөүлийн гол, гол обьектуудыг цэргээр хамгаалсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Ерөнхийдөө, Ерөнхийлөгчийн дайны онц байдал зарласан нь улс орныг хутган үймүүлсэн хэрэг болж хувирлаа.
Гэхдээ БНСУ-ын Үндэсний чуулган 23 цагийн орчим яаралтай хуралдаж, 190 гишүүн санал нэгтэйгээр Ерөнхийлөгчийн зарласан дайны онц байдлыг цуцлах хүсэлт гаргаснаар аргагүй байдалд орсон Юн Сүк Ёл өнгөрсөн шөнө 04:20 цагт дахин зурагтаар мэдэгдэл хийж, дайны онц байдал зарласан шийдвэрээ цуцалж, хамгаалалтанд гаргасан цэргүүдээ эргүүлэн татсан байна. Ингээд Ерөнхийлөгчийн эхлүүлсэн бужигнаан зургаахан цагийн настай байлаа. Тэрбээр улс орныхоо төлөө хийсэн дорвитой алхам нь ийм ахархан насалсанд дурамжхан буйгаа ч илэрхийлсэн юм.
Харин бужигнаан дунд Үндэсний чуулганы байрны гадна жагссан иргэд тарсангүй. Тэд “Юн Сүк Ёлыг баривчил”, “дарангуйлагчийг зайлуул”, “Эрх чөлөөгөө хамгаалцгаая” гэх зэргээр хашхиралдаж байлаа. Иргэдийн жагсаал өнөөдөр өргөжиж, Сөүл хотод олон нийтийг хамарсан томоохон хөдөлгөөн өрнөж, Юн Сүк Ёлыг суудлаас нь авч хаяж магадгүй гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна. Ерөнхийлөгч өөрөө төрийн эргэлт хийхийг завдсан буруутан болчихов.
Юн Сүк Ёл нь өнөөдөр тус улсын түүхэнд байгаагүй муу нэртэй Ерөнхийлөгч болж хувирлаа. Учир нь, түүний санаачилсан бүх л хууль парламент дээр очоод унадаг. Өөрөөр хэлбэл, албан үүргээ гүйцэтгэсэн хоёр жилийн хугацаанд олигтой ажил амжуулж чадаагүй цорын ганц хүнээр нэрлэгдэж байна. Гэтэл өөрийнхөө унхиагүй байдалд сөрөг хүчин, БНСУ-ын Үндэсний чуулганыг буруутгаж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан дотоодын дайсан мэт харлуулж орхилоо. Ардчилсан намын дарга И Жэ Мён, Ардын хүчний намын лидер Хан Дүн Хун нар өчигдөр болсон үйл явдалд эрс шүүмжлэлтэй хандаж, Ерөнхийлөгч Юн Сүк Ёлтой хариуцлага тооцох зүйн хэрэг гэсэн мэдэгдсэн юм.
Харин өнөө өглөөний 10:00 цагийн байдлаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга болон тэргүүлэх албан тушаалын арав гаруй хүн огцрох хүсэлтээ гаргасан бол Юн Сүк Ёл ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.