Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Вьетнамын шүүх цаазын ялыг 9 тэрбум доллараар наймаалцжээ

2024/12/03
Вьетнамын хөрөнгийн зах зээлийн толгой баячуудын нэг Труонг Май Лан амиа аврахын төлөө мөнгө цуглуулж эхэлнэ. Дэлхийн хамгийн том банкны луйврын хэрэг үйлдсэн гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард хуулийн дээд хэмжээ сонссон 68 настай тэрбээр өнөөдөр шүүхээс цаазын ялыг мөнгөөр дүйцүүлэн наймаалцах санад сонслоо. Ийм тохиолдол түүхэнд маш ховор байдаг бөгөөд Труонг Май Лан бол Вьетнамд эдийн засгийн гэмт хэргээр цаазын ял сонссон цөөхөн эмэгтэйн нэг юм.

Шүүхээс гаргасан хачирхалтай шийдвэрийг тайлбарлавал Труонг Май Лан бусдад учруулсан хохирлын 75%-ийг төлж, барагдуулбал цаазын ялыг хөнгөлж, хорих ялаар сольж болох юм. Вьетнамын тав дахь том зээлдэгч Сайгон арилжааны банкыг далдуур удирдаж, хуурамч банкны нэрээр бүтэн арван жилийн турш олон дахин зээл, бэлэн мөнгө гаргуулсан нь нийт 44 тэрбум ам.долларт хүрчээ. Прокуроруудын мэдээлж буйгаар дээрх дүнгийн 27 тэрбумыг нь зориулалтын бусаар зарцуулсан, 12 тэрбумыг нь хувьдаа завшсан учраас өнгөрсөн хавар цаазын ял оноосон юм.

Тэгэхээр, хувьдаа завшсан 12 тэрбум долларын 75 хувь нь есөн тэрбум доллар. Иймд Труонг Май Лан цаг хугацаатай уралдан есөн тэрбум доллар цуглуулж чадвал амьд үлдэнэ гэсэн үг юм. Товчоор бол шүүх хэрэгтэнг хувьдаа завшсан хөрөнгөө гаргаж өгөх саналыг тойруугаар тавьсан гэж ойлгож болох талтай. Учир нь, үл хөдлөх хөрөнгийн Ван Тин Фат Группийн эзэн байх хугацаандаа буюу сүүлийн 40-өөд жилд олон тооны барилга, байшин, зоогийн газрын сүлжээ худалдан авч байсан учир дээрх хэмжээний мөнгийг гаргаж өгөх чадвартай гэж хуулийнхан үзэж байна.

Холбоотой мэдээ

Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он