Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Жин нэмж, санаатайгаар цэргээс бултсан этгээдэд хариуцлага тооцжээ

2024/11/29
БНСУ-ын иргэн нэгэн эрэгтэй цэрэг татлагаас бултахын тулд зориудаар их хэмжээгээр идэж, хэт таргалсан ч цэргийн албаа ном журмаар нь хаана хэмээн амлаж, шоронд хоригдох ялаас мултарсан байна. Хувийн мэдээллийг нууцалсан түүнийг Сөүлийн шүүх тус улсын Цэргийн албаны акцыг зөрчсөн гэж үзэн нэг жил хорих, хоёр жил тэнсэн харгалзах ялаар шийтгэхээр төлөвлөөд байжээ.

Энэ сарын 13-нд гарсан шүүхийн тогтоолд яллагдагч нь өнгөрсөн жилийн цэрэг татлагын үзлэгээр орохдоо 102 кг жинтэй байсан тул цэргийн жинхэнэ алба хаах үүргээс чөлөөлсөн бөгөөд калори ихтэй хоол хүнс хэрэглэж, хоногт идэх хоолныхоо хэмжээг хоёр дахин нэмж, биеийн хүч шаардсан ажил хийхээс зайлсхийж, үзлэгт орохын өмнө их хэмжээний ус ууж, жингээ санаатайгаар нэмж байсан нь тогтоогдсон тул дээрх шийдвэрийг гаргасан гэжээ. Гэхдээ яллагдагч нь цэргийн албаа биеэр заавал хаах хүсэлтээ илэрхийлснээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэж CNN мэдээлэв. Харин түүнийг жингээ нэмж, цэргийн албанаас бултахыг зөвлөж, байнга зоригжуулж байсан гэх найзыг нь зургаан сар хорих, нэг жил тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна.

Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгосын 28 нас хүртэлх насны эрэгтэй иргэн бүр хамгийн багадаа 18 сар цэргийн алба хаах үүрэг хүлээдэг болсон юм. Гэтэл цэргийн алба хаах сонирхолгүй иргэд үүргээ биелүүлэхээс татгалзсаны улмаас шоронгийн хаалга татах явдал жилээс жилд олшрох болсон байна. Гэхдээ тэдний олонх нь шашны шалтгаанаар цэрэгт явахаас татгалздаг гэж Эмнести Интернешнл тайландаа онцолжээ.

Өмнөд Солонгосын урлаг, спортын одод цэргийн алба хааж, замналаа түр завсарлах явдал түгээмэл байдаг бөгөөд нэгэн жишээ татахад К-попын гоц үзэгдэл болсон BTS хамтлагийн 2022 онд цэргийн алба хаахын тулд мөн адил завсарлага авч байлаа.

Сонирхуулахад 2018 оны судалгаагаар тус улсын 20-иод насны эрэгтэйчүүд 72% нь цэргийн албанд татах нь жендерийн ялгаварлал гэж үздэг бол эмэгтэйчүүдийн 65% нь эмэгтэйчүүдийг ч гэсэн цэрэгт татах ёстой гэж үзсэн бол судалгаанд оролцсон хүмүүсийн 83% нь боломжтой бол цэргээс бултах нь зөв, 68% нь цэргий албыг цаг гарзадсан явдал гэж үзэж байжээ.

Холбоотой мэдээ

Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он