Сэтгэгдэл 0

АНУ-ын Калифорни мужийн Сан Дьего хотын далайн эрэг орчмоор халим ажиглахаар явж байсан иргэд нэгэн ер бусын үзэгдэлтэй таарчээ. Харанхуй шөнө байсан учир маш тод үзэгдсэн үзэгдлийг тэд бичлэг хийж, гэрэл зураг дарж, баримтжуулж авсан байна.
Далайн гахай буюу бидний нэрлэж заншсанаар дельфин загасны бүлэг шөнийн цагаар гэрэл цацруулан сэлж явжээ. Хэдийгээр усанд амьдардаг нэг эст хөвөгчийн нөлөөгөөр байгаль дээр ийм үзэгдэл болдогийг эрдэмтэд мэддэг ч далайн гахайнууд ийнхүү гэрэл цацруулан явахтай таарах нь маш ховор үзэгдэл аж.
Ийм үзэгдэл гарын арван хуруунд хүрэхгүй удаа тохиолдсон түүхтэй. Халим ажиглах аялал зохион байгуулдаг “Халим харахаар явцгаая” нэртэй компанийн аялагчдын хийсэн бичлэг, зургаас харахад энэ удаад өмнөх тохиолдлуудаас илүү хурц гэрэлтэж, цэнхэр туяа ялгаруулж байснаараа онцлогтой байна гэж судлаачид тайлбарлаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.