Сэтгэгдэл 0

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Мекисикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Пардотой утсаар ярьжээ. Энэ үеэр Д.Трамп Мексик улсын Засгийн газар тус улсаас АНУ-ыг чиглэсэн цагаачдын урсгалыг нэн даруй таслан зогсоох арга хэмжээ авахыг шаардлаа. Мөн бусад улсын иргэд Мексикээр дамжин цагаачилдаг явдалыг ч таслан зогсоо гэжээ. Хэрэв, яаралтай арга хэмжээ авч бодитой үр дүнд хүрэхгүй бол Ерөнхийлөгч болсон эхний өдрөө Мексикийн худалдааны тариффийг 25%-иар нэмнэ гэж Дональд Трамп өмнөд хөршөө заналхийлэн дарамталсан байна. Мексикийн Ерөнхийлөгч ч гэсэн утасны цаанаас мөчөөгөө өгөлгүй заналхийллын хариуг барьж, тус улс ч гэсэн АНУ-ын худалдааны тариффийн дутахааргүй хэмжээнд нэмнэ шүү гэжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.