Сэтгэгдэл 0
Өнгөрсөн жилийн намраас хойш 13 сар дайтсан Израиль, Хезболлагийн талууд өнөөдөр гал зогсоох тохиолцоонд хүрснээр орон гэрээсээ дүрвэж, удтал зовсон леванчууд төрөлх нутагтаа буцаж эхэллээ. Гэхдээ Израилийн талаас өмнөдийг зорин буцаж буй иргэдэд хандан гал зогсоосон ч гэлээ зарим бүс нутаг хараахан амар тайван болоогүйг анхааруулж, болзошгүй аюулаас сэрэмжлэхийг зөвлөсөөр байна.
Иргэд мянга, мянгаараа нутаг руугаа буцаж эхэлснээр нийслэл Бейрут хотоос гарах авто зам дээр түгжрэл үүсэж, хөдөлгөөний эрчим зогсоход хүрсэн байна. Леванийн талаас гал зогсоох тохиролцоонд заасны дагуу өмнөд нутгийн аюулгүй байдлыг хангахаар 5,000 цэрэг илгээх бэлтгэл ажилдаа яаравчлан оржээ.
Хэдийгээр Леванд буун дуу намжсан ч гэсэн ч Газын зурваст явуулж буй Израилийн байлдааны ажиллагаанд нөлөөлөхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс анхааруулав.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.