Сэтгэгдэл 0
Энэтхэг улс дотоододоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн алсын тусгалтай дуунаас хурдан пуужингаа өнгөрсөн ням гарагт туршжээ. Уг туршилт амжилттай болсноор тус улсын цэргийн зэр зэвсэг хөгжүүлэх салбарт томоохон үсрэлт гарч дэвшилтэт технологийн чадавхиараа БНХАУ, ОХУ, АНУ зэрэг элит орнуудын эгнээнд орж байна. Батлан хамгаалахын судалгаа, хөгжүүлэх байгууллагын боловсруулсан уг пуужин нь 1,500 км-ийн зайд цэнэгтэй хошуу тээвэрлэх хүчин чадалтай гэж Энэтхэгийн Засгийн гакар мэдээлж байна.
Туршилтыг өнгөрсөн бямба гарагт зүүн эргийн Одишагаас холгүй орших Доктор АПЖ Абдул Каламын арал дээр хийжээ. Батлан хамгаалахын сайд Ражнат Синх уг туршилт нь “түүхэн ололт болов” гэж Х дахь хуудсандаа онцлон тэмдэглэсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.