Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Дөнгөлж болж байна, дөнгөнөөс мултлах систем байна уу

2024/10/24
Монгол Улс сая мөнгөний бодлого хэлэлцлээ. Энэ үеэр нэг “хачин” асуудал хөндөв. Тэр нь санхүүгийн сахилга сул иргэдийг хилээр гаргахгүй байх. Энэ хязгаарлалтыг 2012 онд баталсан Зээлийн мэдээллийн сангийн хууль, түүний хэрэгжилт болон зээлийн оноонд суурилан тогтооно. Зорилго нь иргэдийн санхүүгийн сахилга батыг сайжруулах арга хэмжээ гэжээ.

Банкнаас авсан зээл байтугай гар утасныхаа төлбөрийг ч төлдөггүй иргэн хэдэн мянгаараа бий. Тэднийг Монгол Банкны “хар данс”-нд дөнгөлж, хариуцлага тооцож, өр төлбөрөө барагдуулахыг шаарддаг журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэхдээ эдийн засгийн гэмт хэрэгтэн мэт хатуурхах нь харин юу л бол. Статистикаас харахад монголчуудын 90 гаруй хувь нь найдвартай хүмүүс юм билээ.

Тэртэй, тэргүй зээлийн оноо нь буураад зээлжих эрхгүй болсон хүмүүсийг хил давуулахгүй давхар, давхар чангалах эсвэл залхаан цээрлүүлэх онцын шаардлагагүй. “Сахилга сул” гээд таныг Эрээн ч оруулахгүй байж мэднэ.

Зээлээ төлөлгүй зугтаж, залилагч, луйварчиндаа тулсан бол хилийн хориг тавих нь зөв. Гэмт этгээдийг хаашаа ч үгүй болгох болго. Харин зээлийн оноо муутай байх нь гэмт хэрэг билүү дээ? Монгол Улсын иргэний гадаад паспортын хүчийг тэгж сулруулна гэвэл төр харалган байна.
Угаасаа манайд торгоно, барина, хорино, хасна, танана гэдэг шийдэл л моодонд ороод уджээ. Юм л болбол “боль, байг”. Оноо хасах нь ч нэг их эсэргүүцээд байх ч юм биш. Тэгвэл оноо нэмэх систем байгаа билүү? Хариуцлагатай хүмүүс өмнөх зээлээ яг таг төлчихөөд бүр өндөр дүнтэй зээл авах эрх нээгддэг урамшууллын системтэй. Зүйн хэрэг.

Харин буруугаа ухамсарлаад засрах гэж яваа зээлдэгчдийг хөхиүлэн дэмждэг үү? Хугацаа хэтэрсэн ч зээлээ яаж ийгээд буцааж төлдөг хүмүүс нийт зээлдэгчдийн ердөө гуравхан хувь. Сайжирч яваа хүнийг нэг гэж голох хэрэггүй. Харамсалтай нь, төлсөн ч тэд “хар данс”-нд хадаастай хэвээрээ үлддэг, тэд. Зээлээ төлж дуусгачихаад дахиад зээл аваарай, гэхдээ өмнөхөөсөө хатуу шаардлага тавина шүү гэдэг гаргалгаа, зохицуулалт байхгүйн улмаас дахин зээлийн үүд хаалга тэдэнд үүрд хаагдсаар...

Энэ чинь санхүүгийн сахилга сул байсныхаа горыг амсаж буй хэрэг шүү дээ!

Холбоотой мэдээ

Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
Тарваган тахал нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг батлаад байна
БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав
Ирэх сараас сумдад Нийгмийн даатгалын мэдээллийн шинэ SICOS системийг нэвтрүүлэх туршилтыг хэрэгжүүлнэ
ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 54 гомдол, мэдээллийг хянан шалгав
Pokerrr 2 аппликэйшнд “Нүүдэлчин“, “Lexus600”, “Phoenix” нэртэй өрөөнүүд үүсгэж, мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдээс 1 тэрбум гаруй төгрөг залилжээ
ЭМЯ: Тарваган тахлын улмаас 1 хүн нас барж, 96 хүнийг тусгаарласан
Тарваган тахал нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Төмөр замын авто зогсоол орчмын замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна
АТГ: Эрүүгийн 978 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахад олон нийтийн оролцоог хангана
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрэгтэй тамирчид эх орноосоо мордлоо
Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он