Сэтгэгдэл 0
Төмөр замын авто зогсоол орчмын замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна

БГД-ийн 4 дүгээр хороо, Төмөр замын авто зогсоол орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна.
Уг ажилтай холбоотойгоор тус хэсгийн авто замыг өнөө шөнө хааж, маргааш 06:00 цаг нээнэ.
Зам хаах: 9 дүгээр сарын 8 -ны 23:00 цаг
Зам нээх: 9 дүгээр сарын 9-ний 06:00 цаг
Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.