Сэтгэгдэл 0
Pokerrr 2 аппликэйшнд “Нүүдэлчин“, “Lexus600”, “Phoenix” нэртэй өрөөнүүд үүсгэж, мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдээс 1 тэрбум гаруй төгрөг залилжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд Pokerrr 2 аппликэйшинд "Нүүдэлчин", "Lexus600", "Phoenix" нэртэй өрөөнүүд үүсгэж мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан 3 бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчиллаа.
Хууль бус аргаар иргэдийг хохироон олсон 1 тэрбум орчим төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэжлүүлж байна.
Хуурамч цахим тоглоомын өрөөнд тоглож буй оролцогчдын ихэнх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө байдаг ба олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглож байдаг. Ийнхүү тэд сонирхон орж буй иргэний эсрэг бүлэглэн тоглож, бүх хөзрийг харах замаар мөнгийг нь авдаг байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.