Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Хөдөө аж ахуй

​Засгийн газар гурилын үйлдвэрлэлийг боомилж орхилоо

2024/10/03
Засгийн газар яах гэж байдаг вэ? Ерөөс дотоодын үйлдвэрийг дэмжих замаар эдийн засгаа өсгөх зорилгоор л оршдог. Гэтэл манай Засгийн газар эсрэгээр нь ажилладаг бололтой. Гурилын импортыг татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болжээ. Гурил бол Монгол Улсын хувьд стратегийн хүнс. Гурил, улаанбуудайн үрийг Засгийн газрын нэлээн хатуу зохицуулалт дор импортолсоор ирсэн. Гэвч энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улаанбуудайн гурилыг гаалийн татвараас бүрэн чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Энэ шийдвэр гурилын импортод шууд нөлөөлсөн. Оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 38 мянган тонн улаанбуудайн гурил импортолсон нь өмнөх онынхоос 11.2 дахин өссөн үзүүлэлт. Нэг биш хоёр биш, бүр 11 дахин шүү. Импортын дийлэнхийг ОХУ эзэлж байгаа гэдгийг анхаарах ёстой. Засгийн газрын шийдвэр Оросыг дэмжчихсэн гэсэн үг. Уг нь энэ шийдвэрийг УИХ-аар хэлэлцүүлж байхад хэд, хэдэн гишүүд дотоодын үйлдвэрээ боомилж байгаа хэрэг гэж анхааруулж байсан ч одоогийн спикер Д.Амарбаягалан тийм юм байхгүй гэж нэлээн ууртайхан хэвлэлээр дуугарч байв даа.

Хүнсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Тус зөвлөлөөс тухайн жилийн ургацын хэмжээнээс шалтгаалан гурилын импортын хэмжээг тогтоодог юм. Энэ онд 12 мянган тонн улаанбуудай импортлох зорилт тавьсан ч он дуусахаас дөрвөн сарын өмнө л зорилтот хэмжээнээс гурав дахин давчихлаа. Засгийн газраас импортын татвар тэглэх шийдвэрээ гурилын үнийн өсөлтийг сааруулж, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой гэж зөвтгөсөн. Нэг ёсондоо дотооддоо үйлдвэрлэх яах вэ, иргэдээ л гурилаар хангая гэж өнгөцхөн бодсон нь энэ. Цар тахлын дараахан гурилын үнэ огцом өсөж байв. Цаг хугацааны хүрдийг 2022 он руу ухраахад 1-р зэрэглэлийн гурилын үнэ өмнөх оноосоо 46.4 хувь, 2023 онд 16.5 хувь өссөн юм. Ердөө гурилын үйлдвэргүй байгаа хэд нь хэрэгцээгээ хангаж чаддагүй үнийн өсөлтийг өдөөх хүчин зүйл байв. Тиймээс дотоодын үйлдвэрийг дарж, дэвссэн ч хамаагүй үнэ буулгаж, иргэдээ хамгаална гэж попорч байхав дээ.

Нэгэнт импортын татвар тэглэчихсэн учраас гадаадаас гурил орж ирэх нь асуудал биш болсон. Үүнийгээ дагаад үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт эрс мууджээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээс харвал дотоодын гурилын үйлдвэрлэл 30 орчим хувиар буурчээ. Тухайлбал гурилын салбарын томоохон төлөөлөл болох “Милл Хаус” компанийн борлуулалт тавдугаар сараас хойш бараг 80 хувь буурсан байна. Энэ бол жижиг зах зээлтэй манай улсад маш харамсмаар дүр зураг. “Алсын хараа” гэж тодорхой урт хугацааны хөгжлийн бодлогодоо дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангана гэж лоозогносон мөртлөө бодит байдал дээрээ үндэсний үйлдвэрлэгчдээ багалзуурдсан нь энэ.
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
ГИХГ: 34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо
Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он