Сэтгэгдэл 0
Өнгөрсөн долоодугаар сарын сүүлээс хойш унаад байсан зэсийн ханш эргэн өсөж эхэллээ. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гарсны дараа ийнхүү өссөн байна. Мөн түүнчлэн хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт нэмэгдсэн нь ханш өсөхөд голчлон нөлөөлжээ.
Нью-Йоркын Комекс биржэд пүрэв гарагт зэсийн ханш тонн тутамдаа 9636 ам.доллар болж өсжээ. Шинжээчид зэсийн ханш цаашид ч өсөх хандлагатай байгааг онцолж байна. Он гарсаар ихэнх металын ханш тогтвортой өсөж байгаа ч ялангуяа зэсийн ханш шинжээчдийн тооцоолж байснаас доогуур байна. Зэс болон бусад металын ханш ирэх онд хэлбэлзэлтэй байх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, БНХАУ-ын дотоодын эрэлт саарч байгаа зэрэг нь металийн ханш хэлбэлзэх шалтгаан болох аж.

Эх сурвалж: Mining.com
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.