Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Уул уурхай

​Монголын нүүрсийг хятадууд сонирхохоо байчихлаа, эрх баригчдаа!!!

2024/09/06
Сонгууль болов. МАН олонх болов. Сонгуулийн өмнө хонь, чоно лугаа адил байсан АН-ынхан засаг хамтарч байгуулахаар болов. ХҮН нам ч хоцролгүй хэдэн сайдтай болчихлоо. Одоо яах вэ, ээлжит бусаар чуулган хуралдуулж аваад, төсөвөө тодотгочихсон. Мөрөөдлийн жагсаалт шиг мөрийн хөтөлбөрөө инфляцыг таван хувьд барьж, эдийн засгийн өсөлтийг ханган, ядуурлыг хоёр дахин бууруулна гээд амлачихсан. Уул уурхайгаас өөр бүтээлч үйлдвэрлэлийн үнэр ч үгүй Монгол Улс гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ нэг л хөдлөхөд дагаад эдийн засаг нь хямардаг тийм л улс. Тэднийг ийн мөрөөдөж суутал манай ганц экспортын бүтээгдэхүүн нүүрсийг худалдаж авах сонирхол Хятадад буурч эхэлсэн тухай “SXCoal” цахим хуудас мэдээллээ. Гачлантай байгаа биз.

Хятадын эцсийн хэрэглэгчид аль хэдийнээ хэмнэлтийн горимд шилжчихжээ. Эрэлт хумигдаж, үнэ хямдарч, алдагдал хүлээх болсон тул ийнхүү хэмнэлтийн горимд шилжсэн нь энэ. "Яагаад биржээр арилжихгүй байгаа юм" гэж Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Ж.Ганбаатар “мундагдаж” байгааг уншигч та харсан л байх. Чухамдаа Хятадын хэрэглэгчид Монголоос авах нүүрсний үнийг бууруулах шахалттай байгаа тул нэгэнт эрэлт саарч үүнийгээ дагаад Монголын Хөрөнгийн биржид коксжих нүүрсний дуудлага худалдаа дагаад буурч, зарим тохиолдолд бүтэлгүйтэж байгаа юм. Үүнийг мөхөс би бус “SXCoal”-н шинжээчид хэлээд байгаа юм. Зурагтаар “мундагдсан” экс сайд уг нь үүнийг мэдэж баймаарсан. Блумберг агентлагийн мэдээлснээр “Mongolian Mining Corporation”-ийн 100 хувь эзэмшдэг “Energy Resources” компани есдүгээр сарын гурванд Монголын Хөрөнгийн биржид 19 мянга 200 тонн III ангиллын угаасан коксжих нүүрсээ тонн тутмыг нь 1150 юаниас эхлэн санал болгосон ч худалдан авагч олж чадаагүй гэнэ. Үнэндээ өнгөрсөн оны 12-р сараас хойш найман сар дараалж нүүрсээ арилжиж чадаагүй нь энэ.

Засгийн газрын өөдрөг төсөөлөлд энэ онд нүүрсний экспортын биет хэмжээг 78.1 сая тонн хүргэх зорилт тавьсан. Үүнийгээ дагаад уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлого ес орчим их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолоод буй. Гэтэл хөрш Хятадын нөхцөл байдлыг харвал гангийн үйлдвэрүүд хүндхэн байгаагаас шалтгаалан коксжих нүүрсний эрэлт саарч байна. Уг нь шинжээчид гуравдугаар улиралд эргэн сэргэнэ гэж таамаглаж байсан ч бодит байдал дээр илүү олон сарыг хүлээх шаардлагатай тулгарч магадгүй болоод байна. Ядаж байхад энэ долоо хоногт гангийн бүтээгэдхүүний үнэ, түүнээс шалтгаалсан спот ханш суларсан нь эцсийн хэрэглэгчдийн худалдан авах сонирхлыг улам буурууллаа. Хятадын эцсийн хэрэглэгчид үүсэх нөхцөл байдлыг таамаглаж байсан тул хэдэн сарын өмнөөс эхлэн агуулахын нөөцөө нэмэгдүүлчихсэн. Тийм ч учраас зөвхөн шаардлагатай тохиолдолд л худалдан авч байгаа юм.

Одоо яана гээч. Засгийн газар гадаад зах зээл рүү буруугаа чихнэ. Эсвэл нүүрс дагасан мафиозууд руу дайрч, хэзээ ч сонсогддоггүй сонсгол зохион байгуулна. Үр дүнд нь хэн нэгэн сошиал одыг бэлдээд талбай дээр “Тамгагүй төр” шиг жүжиг тоглоод бодлого зангидагч нь тамгатайгаа үлдэнэ. Эцэст нь ард иргэд л хохирч, орлогоо нөхөхийн тулд бидний татварыг нэмнэ. Гүйцээ. Ердөө л энэ. Хөрш улсуудын зовлонг ойлгож, түүнийгээ дагасан бодлого боловсруулж, уул уурхайгаас өөр эдийн засагт жин дарах салбартай л болохгүй бол дээр дурдсан зохиол хэдэн ч жил үргэлжилж мэднэ...

Холбоотой мэдээ

​Өвөр Монголын уурхайд жолоочгүй цахилгаан машин ажиллаж эхэллээ
Зэсийн үнэ тонн тутамд 85 ам.доллароор өсөж, арилжаалагджээ
БНХАУ-ын коксжих нүүрс, коксын худалдан авалтын чуулга уулзалтад оролцлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно
Хүүхдийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна
Барилгын ажил хийж байгаад унаж, амь насаа алджээ
СХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно
Б.Жавхлан уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны гол худалдан авагч талын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна
Өнөөдрөөс зарим байршилд халуун ус хязгаарлалаа
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
​Ази тивд ковидын халдвар нэмэгдэж эхэллээ
Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн хэмжээнд 14 ТҮЦ нүүлгэж, газрыг чөлөөлжээ
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 746 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Д.Бадарсан: Нийслэлд 84 сургууль шинээр барих шаардлагатай

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он