Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Дэд бүтэц

​Цахилгааны үнэ нэмбэл инфляц өсөх магадлалтай

2024/09/05
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлаад удаагүй байна. Тус мөрийн хөтөлбөрт инфляцын өсөлтийг ирэх дөрвөн жилд 5 хувьд барина гэж цагаан дээр хараар тусгасан бий. Тэгвэл энэхүү сайхан мөрөөдөл анхнаасаа л хэрэгжихгүй байх нөхцөл бүрдчихлээ. Үүнийг би бус Сангийн яам нь хэлээд байгаа юм.

Нэг ёсондоо Засгийн газрын нэг мөрөөдөл, нөгөө мөрөөдлөө үгүй хийх дээрээ тулсан гэсэн үг. Мөнөөхөн дээр дурдса мөрийн хөтөлбөт эрчим хүчний реформыг бас тусгачихсан. Реформын хамгийн эхний алхам нь цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлнэ. Хэрэв эрчим хүч, дулааны үнэ нэмэгдчихвэл 2024 оны жилийн дундаж инфляц 6.5 хувь болж өсөх хандлагатай 2024 оны эцсийн макро эдийн засгийн төсөөлөлд онцолжээ. Цахилгааны реформ гэдэг бол хэзээ нэгэн цагт хийх ёстой асуудал байсан. Гэхдээ реформыг үнэ чөлөөлснөөр шийдэхгүй. Учир юу гэвэл энэ салбарт хувийн сектор бус төр л ноёрхож байгаа. Төр ноёрхож байгаа салбарт үнэ чөлөөлөөд ямар ч үр дүнд хүрэхгүй. Хамгийн эхлээд бид эрчим хүчний салбарт хувийн сектор оролцох боломжоор хангах, томоохон компаниуд болон хөрөнгө оруулалтыг энэ салбарт нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарыг төрийн оролцоотойгоор биш төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Чадахаар нь үнээ л нэмье гэж хандвал эрчим хүчний салбар өсөх нь бүү хэл алдагдал улам нэмэгдэнэ.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт том чадлын эх үүсвэрүүд нэмээгүй, харин хүн ам хурдацтай өсч, тэр хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 32-62 жилийн насжилттай болсон. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, ашиглалтын хугацаа нь хэтэрсэн байгууламжуудтайгаар өнөөгийн хэрэгцээгээ хангаж байна. Төрөөс эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичигт “эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ” гэж тусгасан. Өнөөдрийн байдлаар манай улсын усан цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэл нийт эрчим хүч үйлдвэрлэлийн ердөө 2 орчим хувийг л бүрдүүлж байна.

Хэдийгээр эрчим хүчний салбарт барууны европын тэр дундаа Франц, Словени, Польш, АНУ зэрэг улсууд оролцох сонирхол бий ч хөрш орнуудын нөлөөгөө хадгалах бодлого, геополитикийн нөхцөл байдлаас болж гацсаар ирсэн. Тийм ч учраас ойрын хугацаанд эрчим хүчний салбарт гаднын нөлөөг багасгах бодлого баримталж буй.

Холбоотой мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно
Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын зардал буурах нөхцөл бүрдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа
Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхан шатны бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ
Өнгөрсөн 7 хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
“Милан-Кортина”-2026: Өвлийн паралимпын наадам зургаан спортын төрлөөр зохион байгуулагдана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он