Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

"Улаанбаатар метро" төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байна

2025/10/17

Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд шинэ үеийг эхлүүлэх “Улаанбаатар метро” төсөл нь нийтийн тээврийн тогтолцоог орчин үеийн түвшинд хүргэж, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байна.

Төслийн хэрэгжилтээр их багтаамжтай тээврийн шинэ төрөл түшиглэсэн хотын хөгжлийн цогц загвар бий болох бөгөөд ингэснээр авто замын түгжрэлийг бууруулах төдийгүй өртөө орчмын хөгжилд тулгуурлан ажлын байр шинээр бий болгох, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх зэрэг нийгэм болон эдийн засгийн олон талын үр өгөөжийг авчрах болно.

"Улаанбаатар метро" төслийн байгаль орчин, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль болон олон улсын стандартад нийцүүлэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (ESIA)-г Бүгд Найрамдах Солонгос Улсын “Иножен” ХХК болон Монгол Улсын “Эко Натур” ХХК гүйцэтгэж байна. Түүнчлэн төслийн оролцогч талуудыг тодорхойлох хүрээнд нийгэм-эдийн засгийн судалгааны ажил үргэлжилж байна. Нийт 5 дүүргийн 48 хороонд иргэд, нийтийн уулзалтыг зохион байгуулснаас гадна төрийн болон төрийн бус байгууллага, жижиг, дунд бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн томоохон төсөл хөгжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж саналыг тусган ажиллаад байна. 

Одоогийн байдлаар үнэлгээний ажил 82.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланд тодорхойлж хамгааллын бодлогын хүрээнд боловсруулсан менежментийн төлөвлөгөөний дагуу төслийн бүтээн байгуулалтын болон ашиглалтын үеийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх эрсдлийг бууруулах, хяналт тавьж ажиллах юм.

“Улаанбаатар метро” төсөл нь Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 19.4 км, 15 өртөө болон засвар үйлчилгээний депотой байхаар төлөвлөгдсөн. Төсөл хэрэгжснээр 2030 оны түвшинд оргил цагт нэг чиглэлд цагт 17,206 зорчигч тээвэрлэх бөгөөд авто замын хөдөлгөөний эрчим 10 хувиар дундаж хурд 23.3 хувиар өсөх тооцоо гарсан.

“Улаанбаатар метро” төсөл нь зөвхөн нийтийн тээврийн шинэ хэлбэрийг нэвтрүүлэхээс гадна хотын хөгжлийн бүтцэд шинэ хандлагыг авчирч, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Холбоотой мэдээ

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Авто худалдааны төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 6-16-ны өдрүүдэд болж байна
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын зардал буурах нөхцөл бүрдлээ
Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он