Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Сонгууль 2024

Хууль ёс, улс төрийн вандалистууд нэгэн цэгт мөргөлдөв

2024/06/17
Сонгууль бол хуульд заасан замаар төр эргүүлэх үйл явц юм. Сонгогчдын олонхын саналаар шийддэг энэхүү хууль ёсны зарчим аль ч ардчилсан улсад адилхан үйлчилдэг. Харин сонгуулийн бус замаар төрийн эрх мэдлийг авахыг “өнгөт хувьсгал” гэдэг. Яагаад энэ талаар ярих болов гэвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ард түмнийг талбайд гарахыг уриалж буй нь өнгөт хувьсгалын хэлбэр учраас юм. Хууль ёс, улс төрийн вандалистууд нэгэн цэгт мөргөлдөж байна, яг одоо Монгол Улсад.

Учир явдал хаанаас эхэлсэн бэ гэвэл Монгол төрийн сонгууль эхлээд хэдхэн хонож байхад буюу энэ сарын 15-16 шилжих шөнө сонгуулийн I тойрог бүр тодруулбал Өвөрхангай аймагт АН-ын сонгуулийн ухуулагчийн амь насанд халдсан хэрэг гарлаа. Алуурчин МАН-ын талын сонгуулийн ухуулагч байснаар хэрүүлийн алим ургаж эхлэв. АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж мэдэгдэл хийхдээ эсрэг намынхны явуулгаар нэг хүний алтан амь гарзанд гарлаа ухааны юм ярьсан. Эмгэнэлт явдалыг өлгөж, аваад улс төржүүлж буй хүмүүс ч ар, араасаа гарч ирж, хэрүүлийн алимны модны мөчир, салаа багсайлаа.  

Уг нь, хэрэг гарсны дараахан МАН-ынхан байр сууриа илэрхийлж, тухайн тойрогт нэр дэвшигч Г.Баярсайханд ёс зүйн хариуцлага хүлээлгэн эргүүлэн татахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 16-ны орой АН-ын байранд очиж, эмгэнэл илэрхийлэн тус намын дарга Л.Гантөмөртэй уулзаж, ийм эмгэнэлт явдал дахин давтагдахгүй байхад анхаарч, намаараа талцаж, хагаралддаг буруу жишгийг арилгах талаар ярилцсан аж. Том намын дарга нар ийнхүү уулзаж, ойлголцох нь улс төрийн соёлын сайн жишээ.

Л.Гантөмөр ч аллагатай холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ “Сонгууль болдгоороо болно. Хүний амиар улс төр хийж болохгүй. Монголын ард түмэн цаашид амьдрах хэрэгтэй” гэж мэдэгдэж байв.

Даанч Н.Алтанхуяг, Ж.Отгонбаяр, Ц.Уянга нар байдлыг өөрөөр харж, МАН алуурчин явуулсан гэж шууд гөрдөн сурснаараа сошиалаар нэг пост бичиж, лайвдаад л цамнаж өгч байна даа. МАН-ыг шууд буруутгаж буй тэр хэд бодит байдлыг илтээр мушгин гуйвуулж, ард түмний тархийг угааж байгаа нь тун харамсалтай. Хаа, хаанаа ухаантай л баймаар санж. Амгалан тайван байдлаа эрхэмлэх нь бидний нэн тэргүүний зорилго л баймаар…

Л.Оюун-Эрдэнийг АН-ын байранд очиж, эмгэнэл илэрхийлснийг буруу гэж үзэн хүний амь хохирсонд Монголын төр хариуцлага хүлээж, Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, баахан дөвчигнөсөн. Түүнтэй хамт очсон АН-ын гишүүн Д.Монголхүү ч бас АН-аас Ерөнхий сайдыг огцруулах шаардлага хүргүүлэхийг баахан шаардав. Ер нь ард түмнийг талбайд жагсахыг уриалсан нь сонгуулийн үеэр сонгуулийн бус аргаар төр эргүүлэхийг санаархаж буй явдал гэж болно. Өнгөт хувьсгал гээч чинь тэр шүү дээ.

Одоогоор хууль хяналтын байгууллага хэргийг шалгаж байгаа учир албан ёсны тодорхой мэдээлэл алга. Ямартай ч хэрэг гарсан өдөр зодоон болсон нь тодорхой. Сураг сонсох нь ээ, I тойрогт нэр дэвшигчид уулзжээ. Тэд бүгд танил гэнэ. Тэгэхээр найз нөхдийн хувиар уулзаж, ганц нэг юмны бөглөө мулталж, магадгүй “танай нам, манай нам” гэсэн хөлчүү улс төрийн ярианаас маргаан үүдэж, нэг хүний алтан амь хохирсон байж мэдэх юм. Юутай ч хуулийнхан хэргийг үнэн зөвөөр тодруулах нь мэдээж. Тиймээс сураг төдий зүйлээр хөөцөлдөж, сонгууль үймүүлэхээс сэргийлэх нь зүйн хэрэг. Л.Гантөмөр ч “Элийрэгч” Уянга, Д.Монголхүү нарт сонгууль үймүүлэхгүй байхыг сануулж буйг тэдний өчигдөр АН-ын байрнаас хийсэн лайваас харж болно.

Хэдийгээр эмгэнэлтэй явдал ч гэлээ АН-ын нэр дэвшигчид эсрэг намаа хараар будах сайхан далим болгож байгаа харагдах юм даа.

Холбоотой мэдээ

Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг шинжээчдийн бэлтгэсэн тайлан, мэдээлэлтэй танилцлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой хүрэх ёстой
С.Даваасүрэн “Монгол Улс ба БНХАУ-ын Ляонин мужийн эдийн засаг, худалдааны харилцааг танилцуулах хурал”-ыг нээж үг хэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
Монгол, Америкийн аврагчдын хамтарсан хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн сургууль боллоо
Канад улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
​Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ: Ж.Оджаргал, Т.Доржханд нар ядарсан монголчуудыг ингэж шулж байх ямар хэрэгтэй юм бэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой хүрэх ёстой
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ИБУИНХУ-ын элчин сайд Эдвин Самуэлтэй санал солилцлоо
“М Си Эс”-ийн дэмжлэгтэй хятадууд Монголын говийг цахилгаанаар хангана
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг 33 хувиар өсжээ
Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Бизнесийн орчныг хөнгөвчлөх, зөвшөөрлийн шинэчлэлийг эрчимжүүлэхээр тогтлоо
Интерполоор эрэн сурвалжилж байсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа
40 хүртэлх насныхны дунд амиа хорлолт, 50-иас дээш насныхны хувьд хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
AI ашиглан хаус хорооллын макет хийж иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилсан эрэгтэйг баривчлав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он