Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

БСШУСБХ: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ

2024/05/30

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.05.30) Төрийн ордны “Их засаг” танхимд 12 цаг 33 минутад эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баярсайхан нээж, хуралдааны ирц, хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Байнгын хороо Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналын талаар хэлэлцэв.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, уг хуулийн төсөлд тусгасан допингийн эсрэг үйл ажиллагааны талаарх зохицуулалт олон улсын дүрэм, журамд нийцсэн эсэхийг тодруулж асуулаа. Ажлын хэсэг, Допингийн эсрэг агентлагийн дүрэмд Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрт спортын бусад байгууллага болон төрийн байгууллагын оролцоог хязгаарласан байдаг. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнийг гурван жил тутам нэг удаа сонгогдоно хэмээн тусгасан гэж хариулахад, хуралдаан даргалагч Б.Баярсайхан хариултыг хангалтгүй хэмээн үзэж, хуулийн төслийн амин чухал хэсэг учраас дэлгэрүүлж хариулах шаардлагатай гэсэн юм. Монгол Улс 2007 онд Сэргээшийн эсрэг олон улсын конвенцод нэгдэн орсон, энэ нь үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн хариултыг Ажлын хэсэг өгөв.

Ийн хэлэлцсэний эцэст Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс уг хуулийн төслийн 13 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаар боловсруулсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг 66,7 хувь нь дэмжив.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудлыг хэлэлцэж дууссан тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэгийг томилсноор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Хаагдсан зам даваа байхгүй байна
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Хаагдсан зам даваа байхгүй байна
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлов
Өнөөдөр цахим хяналтын эсрэг дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЗГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он