Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

2024/05/28

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын  57 дугаар тогтоолоор  батлан, мөрдүүлснээс хойш 23 жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд бүс нутаг төлөвлөлтийн онол, аргазүйд шилжилт хийгдэж “шинэ эдийн засаг-газарзүйн онол, кластерын онол, хөгжлийн туйл, өсөлтийн төвийн онол”-ууд орчин үеийн чиг хандлага болж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулийн 96 хувь нь төвлөрч, ДНБ-ий 63 хувь нь  үйлдвэрлэгдэж Хот, хөдөөгийн хөгжил хэт ялгаатай болсон.

Иймд дэлхий дахинд баримталж буй ирээдүй хойч үедээ унаган байгалийг алдагдуулахгүй өвлүүлэх тогтвортой хөгжлийн үзэл санаа, орчин үеийн онолын чиг хандлага, хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх практик хэрэгцээ шаардлагаас үүдэн “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулаад байна.  

Тус үзэл баримтлалд 6 бүлэг, 1 эрхэм зорилго, 7 зорилго, 197 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Монгол Улсыг эдийн засгийн “Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын” гэсэн долоон бүсчлэлийн тогтолцоогоор хөгжүүлэхээр тодорхойллоо.. Үүнд:

• Хангайн бүсэд: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг;  
• Баруун бүсэд: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг;   
• Хойд бүсэд: Булган, Орхон, Хөвсгөл аймаг;  
• Төвийн бүсэд: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг;  
• Зүүн бүсэд: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг;  
• Говийн бүсэд: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг;  
• Улаанбаатарын бүсэд: Улаанбаатар ба дагуул хот.  

Бүсүүдийн хөгжлийн нийтлэг зорилтуудыг дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:

- бүс нутгийн хөгжлийн орчин үеийн онолын чиг хандлагад үндэслэж;
- бүс нутгийн онцлог, давуу талыг нээн илрүүлж;
- бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлж;
- байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээж;
- үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжиж;
- бүс орон нутагт өндөр технологи, инновацыг нэвтрүүлж;
- бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж;
- улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилж;
- татвар, санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлж;
- бүс нутгийн хөгжилд оролцогч талуудын хамтран ажиллах сонирхлыг дэмжиж;
- тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ, боомт, чөлөөт бүс, тусгай бүсийг хөгжүүлж;
- дэд бүтцийн нэгдсэн, ухаалаг сүлжээг байгуулж;
- бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлж,
- орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулж;
- бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл ядуурлыг бууруулж;
- орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүс нутгийг хөгжүүлнэ.

Холбоотой мэдээ

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Хаагдсан зам даваа байхгүй байна
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Хаагдсан зам даваа байхгүй байна
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлов
Өнөөдөр цахим хяналтын эсрэг дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЗГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он