Сэтгэгдэл 0
Aрдын намын сонгогчдод нөлөөлөх авлига буюу Төрийн банк 2027 онд 1.1 их наяд төгрөг цацна

Бүх шатны шалгалтад унасан, ямар ч үр дүнгүй мөнгө цацалт буюу “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” зэрэг хөдөлгөөн шиг татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаадаг явдал ирэх 2027 онд давтагдахаар болж байна.
Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд Төрийн банкаар дамжуулан 1.1 их наяд төгрөгийн зээлийг жижиг, дунд аж ахуйн нэгж, иргэдэд олгоно мэдээлэл тараагаад буй. Үүнийг 2027 оны төсвийн төсөлд тусгаж өгч байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулиар 21 аймаг, бүх суманд салбартай Төрийн банкаар дамжуулан олон нийтэд таалагдах ажил хийх байгаа нь энэ.
Ингэхдээ Төрийн банкны 2026 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас хуваарилах 100 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд зориулж санхүүжүүлнэ. Улмаар олон улсын зах зээлээс 300 сая ам.доллар буюу 1.1 их наяд орчим төгрөгийн шинэ эх үүсвэр татаж төвлөрүүлнэ. Энэ мөнгийг бизнесийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулна гэж байгаа. Энэ хүрээнд 2027 оны төсвийн жилд 6 мянга гаруй бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын чадавхыг дэмжих зорилгоор жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх төлөвлөгөө баталжээ.
Энэхүү санхүүгийн схемийн дагуу бол МАН-ынхан бизнес эрхлэгчдийн нэрийг барьж, Хөгжлийн банкны хөрөнгийг тонон дээрэмдсэн гашуун түүх давтагдах магадлал харагдана. Тиймээс УИХ-ын дээр 2027 оны төсвийг хэлэлцэх үед гишүүдийн зүгээс энэ асуудлыг хөндөлгүй нам гүмхэн дэмжээд явуулж байгаа.
Учир нь 2024 оны сонгуулийн үеэр МАН-ынхан хөдөөгийн сонгогчдод нөлөөлөх зорилгоор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” гэгч хөдөлгөөн санаачилсан нь далд мөнгө тараалт болж хувирсан. Төдий чинээгээрээ үр дүнгүй зардал болж хувирсан бөгөөд улсад олон зуун тэрбумын алдагдал авчирсан юм. Тодруулбал, 2024, 2025 онд Төрийн банкаар дамжуулан хоршоо нэртэй иргэдэд 841.9 тэрбум төгрөгийн зээлийн олгсоноос 26 мянган зээлдэгчийн 677.3 тэрбум төгрөг огт эргэж төлөгдөөгүй. Төрөөс тэдний хүүгийн дэмжлэгт зориулж 75.9 тэрбум төгрөгийг төлж байгаа зэргээр алдагдал үйлдвэрлэсэн юм.
Тэгвэл Төрийн банкнаас 2027 онд иргэдэд тараах зээлийг 10 хувийн хүүтэй иргэдэд 100, аж ахуйн нэгжүүдэд 300 сая төгрөг хуваарилахаар тооцжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.