Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Д.Энхбат БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ф.Касталдитай уулзлаа

2024/05/27

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимд 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажлын айлчлал хийж, тус танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Фабрицио Касталдитай уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол, Итали улсууд 1970 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Ромын папын элч төлөөлөгч Плано Карпини болон Хубилай хааны дэргэд 17 жил алба хашсан Марко Поло нарын бичиж үлдээсэн дурсамжууд нь Монгол, Италийн харилцаа эртнээс улбаатайг нотлон харуулдаг хэмээгээд, хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзлэх учиртайг тэмдэглэв.

Тэрбээр энэхүү ажлын айлчлал нь хоёр улсын хууль тогтоох байгууллага, түүний Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж буйг онцолсон.

Ноён Ф.Касталди уг уулзалтын ач холбогдлыг мөн адил өндөр түвшинд үнэлж байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж, хамтын ажиллагааны цар хүрээ зогсолтгүй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.

Уулзалтад Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ж.Сайнхишиг, Гадаад харилцааны хэлтсийн ахлах зөвлөх М.Батболд нар оролцов.

Ажлын айлчлалын хүрээнд Төлөөлөгчдийн танхимын Түүхийн архивын газар, Судалгааны газар, Мэдээллийн технологийн газрын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Итали Улсын парламент, түүний Тамгын газрын үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах үйл явц, хуулийн төслүүдэд эрх зүйн дүн шинжилгээ хийж буй аргачлал, архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн орчин үеийн ололтыг парламентын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй талаар туршлага судалж, харилцан мэдээлэл солилцож ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ

Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтэрч, тусгай зогсоолд зогсдог байх шаардлагатай
Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна
Дорноговь аймагт өрнүүлж буй цэгцрэх хөдөлгөөн авлига, газрын маргааныг онилох ёстой гэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтэрч, тусгай зогсоолд зогсдог байх шаардлагатай
Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна
Дорноговь аймагт өрнүүлж буй цэгцрэх хөдөлгөөн авлига, газрын маргааныг онилох ёстой гэв
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа
АТГ: Эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он