Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Коломбын төлөвлөгөө байгууллагын зөвлөлдөх хорооны хурал Монгол Улсад болно

2024/05/24

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор “Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө” байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дугаар хурлыг 2024 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Уг тогтоолын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөх хорооны 48 дугаар хурлыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү хурлыг хоёр жил тутам нэг удаа Коломбын төлөвлөгөө байгууллагын гишүүн улсууд ээлжлэн зохион байгуулдаг. Хурлын үеэр гишүүн улсуудад тулгамдаж буй хөгжлийн асуудлууд болон уг байгууллагаас бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг хэлэлцдэг. Монгол Улсад зохион байгуулах 48 дахь хуралд гишүүн 28 улсын Засгийн газрын  төлөөлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцоно.

“Коломбын төлөвлөгөө” байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь хурлыг Монгол Улсад зохион байгуулах нь уг байгууллагатай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад гишүүн орнуудтай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, мансууруулах бодисын хууль бус худалдааг зогсоох зэрэг боломжийг бүрдүүлэхэд ач холбогдолтой.

Коломбын төлөвлөгөө байгууллагын тухай

Шри Ланка улсад төвтэй “Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө” байгууллага нь 1951 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн Засгийн газар хоорондын байгууллага юм. Тус байгууллагын гишүүнээр 28 улс элссэн бөгөөд үүнд АНУ, Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй өндөр хөгжилтэй орнуудаас гадна Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй улсууд багтдаг. Монгол Улс тус байгууллагад 2004 онд гишүүнээр элссэн.

Коломбын төлөвлөгөө байгууллага нь Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг болон нийгмийн хөгжлийг дэмжих, гишүүн улсууд хоорондын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, технологи шилжүүлэх, хуваалцах явцад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн туршлага солилцох ажлыг зохион байгуулах үндсэн зорилготой.

Энэ хүрээнд тус байгууллага дараах дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

  1. Мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр зөвлөх хөтөлбөр,
  2. Хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөр,
  3. Жендэрийн хөтөлбөр,
  4. Байгаль орчны хөтөлбөр.

“Коломбын төлөвлөгөө” байгууллагын одоогийн хэрэгжүүлж буй хөтөлбөр нь даяарчлагдаж буй зах зээлийн эдийн засаг бүхий орчинд нийтийн эрх зүйн бодлого боловсруулах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, гишүүн улсуудад хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна хэмээн ХЗДХЯ-аас мэдээллээ.

 

 

 

Холбоотой мэдээ

Монгол–Чехийн бизнес уулзалт боллоо
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт хөвсгөл аймагт эхэлж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол–Чехийн бизнес уулзалт боллоо
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт хөвсгөл аймагт эхэлж байна
Монгол, Австралийн хамтын ажиллагааг уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжүүлнэ
Нийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмлээ
Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
Монгол, Америкийн аврагчдын хамтарсан хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн сургууль боллоо
Канад улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
​Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ: Ж.Оджаргал, Т.Доржханд нар ядарсан монголчуудыг ингэж шулж байх ямар хэрэгтэй юм бэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой хүрэх ёстой
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ИБУИНХУ-ын элчин сайд Эдвин Самуэлтэй санал солилцлоо
“М Си Эс”-ийн дэмжлэгтэй хятадууд Монголын говийг цахилгаанаар хангана
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг 33 хувиар өсжээ
Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он