Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Сонгууль 2024

​УИХ-ын ээлжит сонгуулийг ЕАБХАБ-ын 9 улсын 11 шинжээч ажиглана

2024/05/22
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албанаас 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийг ажиглах тусгай хороог нээсэн байна. Энэхүү тусгай хороог  ЕАБХАБ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Женнифер Браш ахлах бөгөөд 11 шинжээч, 18 урт хугацааны ажиглагчаас бүрджээ. Тусгай хороо нь ЕАБХАБ-д Монгол Улсын хүлээсэн үүрэг, ардчилсан сонгуулийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавина. Мөн сонгогч, нэр дэвшигчдийн бүртгэл, кампанит ажлын явц, санхүүжилт, СЕХ болон төрийн байгууллагуудын оролцоо, сонгуультай холбогдох хууль тогтоомж хангасан эсэхийг ажиглах юм. 

УИХ-ын 2024 оны сонгууль  мажоритар, пропорционал хосолсон, томосгосон тойрогт парламентын 126 суудлын төлөө өрсөлдөж байгаагаагаар онцлогтой. Энэ удаагийн сонгуулийг ЕАБХАБ ажиглахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслэээр дамжуулж буй мэдээлэлд чанар болон тоон мониторинг хийж, нийгмийн сүлжээгээр сонгуулийн сурталчилгаа хэрхэн өрнөж байгааг ажиглах аж.

ЕАБХАБ-аас УИХ-ын ээлжит сонгууль болох өдрийн өмнө ЕАБХАБ-ын гишүүн орны 250 гаруй ажиглагчдыг Монгол Улсад ирэхийг хүссэн байна. Тус байгууллага өмнө Монгол Улсын дөрвөн удаагийн сонгуулийг ажиглаж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж байжээ.
 
 

Холбоотой мэдээ

Монгол, Австралийн хамтын ажиллагааг уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжүүлнэ
Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг шинжээчдийн бэлтгэсэн тайлан, мэдээлэлтэй танилцлаа
С.Даваасүрэн “Монгол Улс ба БНХАУ-ын Ляонин мужийн эдийн засаг, худалдааны харилцааг танилцуулах хурал”-ыг нээж үг хэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол–Чехийн бизнес уулзалт боллоо
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт хөвсгөл аймагт эхэлж байна
Монгол, Австралийн хамтын ажиллагааг уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжүүлнэ
Нийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмлээ
Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
Монгол, Америкийн аврагчдын хамтарсан хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн сургууль боллоо
Канад улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
​Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ: Ж.Оджаргал, Т.Доржханд нар ядарсан монголчуудыг ингэж шулж байх ямар хэрэгтэй юм бэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой хүрэх ёстой
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ИБУИНХУ-ын элчин сайд Эдвин Самуэлтэй санал солилцлоо
“М Си Эс”-ийн дэмжлэгтэй хятадууд Монголын говийг цахилгаанаар хангана
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг 33 хувиар өсжээ
Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он