Сэтгэгдэл 0
“INTELLINEWS”:Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт дорвитой үр дүнд хүрсэнгүй

Хятадын удирдагч Ши Жиньпиний хувьд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын энэ удаагийн дээд хэмжээний уулзалт харьцангуй даруухан өнгөрлөө. Тэрбээр олны анхаарлыг татахуйц онцлох үйл явдал, мэдээ багатайгаар хүлээн авагч хот болох Бишкекийг орхин одсон юм. Хятадын Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас ялгаатай нь энэ удаад ямар нэгэн томоохон мэдэгдэл хийх эсвэл цахим орчинд шуугиан тарьсан онцгой мөчүүд байсангүй. Бишкект Ши Жиньпин, Оросын удирдагч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар орчуулагчгүйгээр чөлөөтэй ярилцаж буй зураг, эсвэл Путин, Ши хоёр 150 жил хэрхэн амьдрах тухай ярилцаж байгаад микрофонд бичигдсэн явдал, мөн маргааш нь Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун хүрэлцэн ирсэн зэрэг үйл явдлууд огт өрнөсөнгүй.
Бишкек дэх Төв Азийн Америкийн их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн профессор Жилдиз Ничарапова “Мэдээлэх зүйл олдохгүй байсан тул үйл явдал өрнөж буй газраас хэд хэдэн хана, хашааны цаана байрлах майханд суусан олон зуун сэтгүүлч үндэсний хувцас өмсөж, уламжлалт ундаагаар үйлчилж буй эмэгтэйчүүдээс ярилцлага авч цагийг өнгөрөөв. Дээд хэмжээний уулзалтын үйл явцыг сэтгүүлчдэд дамжуулж байсан том дэлгэцүүд дээр гарсан хамгийн сонирхолтой үйл явдал нь үдийн завсарлагааны үеэр төлөөлөгчдийн багийн нэгэн ажилтан удирдагчдад зориулсан зөөлөн, эргэдэг сандал дээр суун эргэлдэж тоглосон явдал байлаа.
Гэхдээ уйтгартай, нам гүм байдал нь өөрөө гол зорилго байсан байж магадгүй юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтын хамгийн чухал үр дүн нь харагдах байдал болон үүссэн ялгаатай дүр зураг байсан байж болох талтай. Ши Жиньпин Хятад улсыг дэлхийн тогтвортой байдлын тууштай хамгаалагч гэж харуулахыг зорьж, АНУ-ын гадаад бодлогын тогтворгүй байдлын эсрэг Бээжинг найдвартай хувилбар болгон сөрүүлэн тавихыг эрмэлзсэн бололтой. Өрнөдийнхний эв нэгдэл суларч буй шинжтэй байна. АНУ Канадтай худалдааны дайн хийж, Өмнөд Солонгостой хийх цэргийн сургуулилалтаа хугацаанаас нь өмнө зогсоосон төдийгүй Ираны асуудал, Гренландыг өөрийн болгох гэсэн оролдлого зэрэг олон асуудлаар Европын холбоотнуудтайгаа үл ойлголцлыг хурцатгаад байна” хэмээжээ. ШХАБ-ын (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага) талаар ном бичсэн, Берлин дэх Меркаторын Хятад судлалын хүрээлэнгийн ахлах шинжээч Ева Сейверт "Трампын өнөө үед хийж буй бүх үйлдэл нь эцсийн дүндээ Хятадад ашигтай тусаж байна. Түүний тогтворгүй зан авир, дэлхийн улс төр дэх урьдчилан таамаглахын аргагүй байдал зэрэг нь Хятад улсад өөрийгөө илүү хариуцлагатай, итгэл хүлээхүйц дэлхийн тоглогч гэж харуулах боломжийг маш хялбараар олгож байна" гэжээ.
ШХАБ-ын уулзалтын үеэр дэлхийн тэргүүлэх авторитар болон либерал бус үзэлтэй удирдагчид, мөн ардчилсан үзэл баримтлалтай цөөн хэдэн удирдагч олон улсын хэм хэмжээг сайшаан дэмжихийн зэрэгцээ уг хэм хэмжээг баталгаажуулах үүрэгтэй НҮБ-ын нөлөө суларч байгаад харамсаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Бишкект цугларсан талууд бүгд харилцаан дахь зөрчилтэй асуудлуудаа шийдвэрлэж, харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа харуулахыг эрмэлзэж байлаа. Путин, Ши Жиньпин нар уулзалтын өмнөх өдөр уулзсан бөгөөд энэ үеэр Ши Жиньпин хоёр талын харилцааны ирээдүйн төлөв улам бүр гэрэл гэгээтэй байгааг онцолжээ. Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян "ШХАБ-Плюс" уулзалтын үеэр Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын хажууд суусан нь Өмнөд Кавказад тогтвортой энхтайвныг тогтоохын төлөөх тэдний хүчин чармайлтыг тодотгож өгөв. Мөн Моди хоёр талын уулзалтын үеэр Путинаас Украины дайныг зогсоохыг хүсэж уриалсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.