Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Гадаад: Бразилын шоронгоос оргосон гэх украин эр Монгол иргэнийг залилжээ

53 мин өмнө
Украины иргэн, Бразилд оршин суух хаягтай Пётр Владимирович Пыхтин болон манай улсын иргэн Л.Түмэнжаргал нар хамтран гадаадаас хөрөнгө оруулалт татаж өгөх нэрийдлээр бусдыг залилан мэхэлсэн хэрэгт холбогджээ. Тэд 2023 оны өвөл манай улсын иргэн Д.З-т “Европын банкны зээлийн шугам нээгдсэн. Чи 130 000 ам.доллар эхлээд өгчих. Буцаагаад 24 цагийн дотор Европоос газрын үнэд чинь дүйцүүлээд 390 000 ам.доллар өгнө. Мөн 110 000 доллар нэмж авна. Үргэлжлүүлээд хөрөнгө оруулалт, 3-5 сая ам.долларын 25 жилийн хугацаатай жилийн нэг хувийн хүүтэй зээл шийдэж өгнө. Эхний таван жил хүү болон үндсэн төлбөр төлөхгүй. Монгол Улсад “Голомт”, ХААН банканд “Свифт ком”-ын тусгай хоёр данс нээх эрх байгаагийн нэгийг нь чамд өгнө” хэмээн итгүүлж 130 000 ам.доллар буюу 460 сая төгрөгийг нь авчээ. Улмаар уг мөнгийг крипто арилжаанд ашигладаг “Binance” биржийн дансанд шилжүүлсэн аж.
Украин эр манай улсын иргэнээс мөнгө авахдаа “1000 хувийн баталгаа өгч байна. Энэ ажил найдвартай бүтнэ” гэх зэргээр хуурсан гэнэ. 
Түүний хамтрагч Л.Түмэнжаргал нь өөрөө мөнгөгүй болчихлоо гээд хохирогч Д.З-аар П.В.Пыхтины зочид буудал, байр хөлслөх зардал, хоол ундных нь төлбөрийг ч гаргуулсан юм байна. Гэвч хэлсэн хугацаандаа иргэн Д.З-ын мөнгийг буцааж өгөхгүй, “Монголбанкны албан тушаалтан орж ирсэн 10 сая ам.долларыг гацаагаад хахууль нэхээд байгаа учраас санхүүжилтийг буцааж Турк рүү шилжүүлсэн” гэх мэтээр элдэв шалтаг хэлсээр байсан аж. Тиймээс Д.З цагдаад хандахаа мэдэгдэж, Л.Түмэнжаргалаас Украины иргэний талаар лавлахад “Бразил улсад хар тамхины хэргээр хоригдож байгаад оргож гарч ирээд надтай холбоо барьсан. Зардлыг нь даагаад нааш нь авч ирсэн юм. Би 10 орчим жилийн өмнө П.В.Пыхтинтэй хамтарч виза картны хуурамч бэлдэц ашиглаж хүмүүсийн данснаас мөнгө авдаг байсан” гэжээ. Хохирогч цагдаад хандахаа мэдэгдсэний дараа украин эр оргож болзошгүй байжээ. Энэ тухай хохирогч Д.З мэдүүлэхдээ “Консулын газар луугаа өөрийг нь дарамталж, хууль бусаар хорьж байгаа талаар бичээд, Монголоос зугтах талаар харилцсаныг нь олж хараад гар утсан дээрээ зураг болгон авсан” гэсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх П.В.Пыхтин, Л.Түмэнжаргал нарт холбогдох хэргийг хэлэлцээд бүлэглэн, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, залилах гэмт хэрэг үйлдэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ. Улмаар Л.Түмэнжаргалд дөрвөн жил зургаан сар, П.В.Пыхтинд таван жил хорих ял шийтгэсэн байна. Мөн учруулсан хохирлыг хоёр шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулахаар болж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр тэдэнд холбогдох хэргийг хянаад анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг хэвээр үлдээж, учруулсан 460 төгрөгийн хохирлыг П.В.Пыхтинээс бүгдийг нь гаргуулахаар өөрчлөлт оруулсан юм.

Холбоотой мэдээ

Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
“Nationalgeographic”: Чингис хааны оршуулгын газар нууцлаг хэвээр бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүнийг шийдэж чадах уу?
Замын-Үүдийн Гаалийн ахлах байцаагч Б.Болормаад хорих ял шийтгэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
“Nationalgeographic”: Чингис хааны оршуулгын газар нууцлаг хэвээр бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүнийг шийдэж чадах уу?
Гадаад: Бразилын шоронгоос оргосон гэх украин эр Монгол иргэнийг залилжээ
Замын-Үүдийн Гаалийн ахлах байцаагч Б.Болормаад хорих ял шийтгэв
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй
“Монжура” тариаг их хэмжээгээр улсын хил нэвтрүүлэхийг завджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он