Сэтгэгдэл 2
Он дөнгөж гарч байхтай зэрэгцэн “Хийн хоолой хий мөрөөдөл болох юм биш биз” гэж сануулж байлаа. Гэтэл хий мөрөөдөл болчихжээ. Хятадууд “Сибирийн хүч-2”-т анхнаасаа л дургүй байсан. Шинжаанаар дамжаад Хятадад оруулна гэхээр угаасаа хэн ч дуртай байхав. “Ах” нар л нутгаар чинь дайруулж, баяжуулаад өгнө өө гээд чихэр хүлхүүлээд байсан болохоос энэ төсөл анхнаасаа л хий мөрөөдөл байж.
Юу болов
ОХУ-ын байгалийн хийг Казахстаны нутгаар дамжуулан Хятадад хүргэх төлөвлөгөө бараг ажил хэрэг болжээ. Казахстан улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Даурен Абаев энэ сарын 4-нд Оросын “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа “Казахтсан улс жил бүр 35 тэрбум шоо метр Оросын хийг Хятадад дамжуулахаар төлөвлөж байна” гэж палхийтэл ярьсан юм. “Дамбийжааг” хайхаас авахуулаад, системийн авлига гэж гоё нэр бодож олж байсан манай улстөрчдөд энэ хамааралгүй байсан бололтой. Тэр яахав одоо гол асуудалдаа оръё. Энэ төслийн замын зурагт оролцогч талууд аль хэдийнээ гарын үсэг зурсан бөгөөд Оросын хийг дотоодын хэрэгцээнд зориулан импортлох Казахстаны төлөвлөгөө үнийн хэлэлцээрийн шатанд орсон байна. Хамгийн гол нь энэ мэдээллийг эш татан “Ройтерс”, “Global Times” зэрэг барууны хэвлэлүүдээс гадна Хятадын төрийн мэдлийн хэд, хэдэн хэвлэлийн агентлаг энэ мэдээг орчуулан хүргэжээ. “Сибирийн хүч-2”-ын талаар Хятадын хэвлэлүүд онцолж тоож байгаагүйг харвал Хятадууд Казахстанаар дамжуулан Оросын хийг авах сонирхолтой байгаа гэсэн үг.
Лөөлөө болчихсон уу
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ сарын 15-16-нд Бээжин хотноо уулзаж, монголын нутгаар дайруулах “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна. Гэхдээ Хятадын дотоодод Монголын нутгаар дамжуулах бараг боломжгүй гэсэн байр суурьтай байгааг анхаарууштай. Тайванийн парламентын гишүүн асан Алекс Цай хэлэхдээ “Владимир Путин Монгол Улсын нутгаар дайруулах “Сибирийн хүч-2” төлөвлөгөөнөөс аль хэдийнээ татгалзсан байж магадгүй. Монгол Улс АНУ-ын тодорхойлсон Энэтхэг-Номхон далайн бодлогод нэгдэх эрмэлзэлтэй байгааг Путин шүүмжилж, бухимдаж байна” гэжээ.
Какахстанаар дамжуулан ОХУ-ын байгалийн хийг Хятадад нийлүүлэх төлөвлөгөөг арай өөрөөр том зургаар нь дүгнэх гээд оролъё. Нэн тэргүүнд “Сибирийн хүч-2”-ийн хүчин чадал ямар вэ гэдгийг тунгаах хэрэгтэй болно. “Сибирийн хүч-2”-ийн одоогийн байгаа төсөл нь 38 тэрбум шоо метр хийг Хятадын талд нийлүүлэх хүчин чадалтай гэж тусгасан. Энэ нь Хятадын жилийн нийт хэрэглээний 5-7 орчим хувийг л хангана. Дараагийн зүйл бол Казахстан-Оросын харилцаан. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Оросын тэргүүлдэг интеграцаас алгуур гарна гэдгээ зарлаж, барууныханд найр тавьж хандаж байгаа Казахстаны бодлогыг том төслөөр эерүүлэх хандлага ажиглагдаж байна. Ялангуяа барууны улс орнуудын нөлөө тогтоохоос сэргийлэх зорилгоор шинэ төслийг дэмжих хандлагатай байгаа юм.

“Владимир Путин Монгол Улсын нутгаар дайруулах “Сибирийн хүч-2” төлөвлөгөөнөөс аль хэдийнээ татгалзсан байж магадгүй. Монгол Улс АНУ-ын тодорхойлсон Энэтхэг-Номхон далайн бодлогод нэгдэх эрмэлзэлтэй байгааг Путин шүүмжилж, бухимдаж байна”
Тайванийн парламентын гишүүн асан Алекс Цай
Гуравдугаарт, онцлох ёстой зүйл бол байгалийн хийн хоолойн асуудалд Монгол Улс ганц найдвар биш гэдгийг сануулах гэсэн дипломат анхааруулга байж болох юм. Сүүлийн үед Польшийн Ерөнхийлөгчөөс эхлээд Францын Ерөнхийлөгч, Их Британийн Гадаад хэргийн сайд, Ромын папын айлчлал ОХУ-ын дургүйг хүргэсэн бололтой. Учир юу хэмээвээс АНУ, Франц, Их Британитай газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж Өмнөд Солонгостой энэ чиглэлээр хамтран ажиллах хороо байгуулаад амжсан. Магадгүй манайхны баримталж буй дипломат бодлого Хятадын ч, Оросын ч дургүйг хүргэсэн байж мэдэх юм. Дөрөвдүгээрт, БНХАУ-ОХУ-ын төрийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдлийг онцлох хэрэгтэй. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 оны гуравдугаар сард ОХУ-д айлчлахдаа хоёр улсын төрийн тэргүүн нарын хамтарсан мэдэгдэлд “Төв Азийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар Төв Азийн нутагт барууны нөлөөлөл тогтохоос урьдчилан сэргийлэх” гэдгийг тодотгосон. Хамгийн сүүлд Евразийн эдийн засгийн холбооны уулзалтад Төв Азийн таван улс оролцож, Ялалтын баярын парадад эдгээр улсын төрийн тэргүүн нар оролцсон нь Казахстаны төсөл бодитой байж ч мэднэ гэдгийг харуулж байна.
Алдагдал
Орос-Украины цэрэг дайны ажиллагаанаас үүдэн барууны улс орнууд ОХУ-д эдийн засгийн элдэв хориг тавьсан нь байгалийн хийн хоолойг аль нь ч бай хамаагүй хурдан барих шаардлагыг амьдралаас урган гаргаж байна. Газпром компани 2023 онд 629 тэрбум рублийн цэвэр алдагдал хүлээсэн нь үүний тодорхой гэрч юм. Ингэж их алдагдал хүлээж байгаань Европ руу хийсэн борлуулалт буурсантай холбоотой. Тус компани сүүлийн 20 жилд анх удаагаа алдагдал хүлээсэн нь энэ. Казахстантай хэлэлцэж буй хийн хоолой тээвэрлэх асуудлыг үндсэндээ сүүлийн хоёр жилийн турш хэлэлцжээ. Тухайлбал 2023 оны тавдугаар сард транзит тээврийн төлөвлөгөөний урьдчилсан тохиролцоонд хүрчихсэн юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Оросын “Спутник” агентлагт ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Сергей Мочальников ярилцлага өгөхдөө “Хоёр тал байгалийн хийн үнийн талаар тохиролцоонд хүрсний дараа “Сибирийн хүч-2” байгалийн төслийн хэлэлцээрийг хаана” гэдгийг тодотгожээ.
Жич: “Сибирийн хүч-2” хэрэв ашиглалтад орвол эхний ээлжид жилдээ 38 тэрбум, хэвийн горимоор ажиллаж эхэлбэл хоёр хөршийн хооронд жилд 50 тэрбум хүртэл шоо метр хий дамжуулж, үүнээс нь Монгол Улс нэг тэрбум орчим ам.долларын ашиг олох тооцоо бий.
Hdy
Gulug yum aa
Hdy
Gulug yum aa