Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд ургийн эмгэгийг эрт илрүүлэх зөөврийн хэт авиан болон зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв

48 мин өмнө

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргийлж болох эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд 10 аймгийн 20 сумын эрүүл мэндийн төв, алслагдсан 2 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 1 тэрбум 864 сая төгрөгийн үнэ бүхий 22 зөөврийн ЭХО, 22 ургийн зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв.

Эх барихын практикт хэт авиан шинжилгээ болон ургийн зүрхний бичлэгийн үнэлгээ хийх нь өндөр ач холбогдолтой байдаг.

Жирэмсний хугацаанд доод тал нь 4, түүнээс дээш удаа хэт авиан шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Мөн ургийн зүрхний бичлэгийн аппаратад 8 сартайгаас хянагдаж ургийн үнэлгээг хийх ёстой. Уг бичлэгээр ургийн бүтэлтийн шинж тэмдгийг эрт илрүүлж дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх болон эмчилгээ хийх, төрөлтийг шийдвэрлэх гэх мэт аливаа эмгэгийг эрт илрүүлж оношлоход зайлшгүй шаардлагатай өндөр ач холбогдолтой төхөөрөмжүүд юм.

Энэ оношилгоо, үнэлгээг хэрхэн хийх талаар анхан шатнаас ахисан түвшин хүртэл онол, практикийн сургалтыг Нийслэлийн өргөө амаржих газарт зохион байгуулж байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дээрх тоног төхөөрөмжүүдийг гардуулах үеэр, Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газар, бусад хамтрагч байгууллагуудад талархал илэрхийлэв. Мөн тус төслийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Алсын Хараа-2050, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах, Эх баригчийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зэрэг үндэсний бодлого, стратегийн хэрэгжилтэд онцгой дэмжлэг болж байгааг цохон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ

“Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд ургийн эмгэгийг эрт илрүүлэх зөөврийн хэт авиан болон зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв
Капитал банк ХХК, Чингис хаан банк ХХК-иас авах Нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулах чиглэлээр, хууль зүйн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, энэ сарын худалдан авалтын захиалгыг баталгаажуулжээ
Улаанбаатарт шатахуунтай 443 вагон байна
Монгол Улсын хилээр их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлжээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь гарчээ
Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардлагатай
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин мотоцикльтэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ
Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ромд боллоо
ӨБХ: Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хэлэлцэж, тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг судлах ажлын хэсэг байгуулав
Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он